21 дүгээр хорооны үйлчлүүлэгчдийн хүсэлтийг шийдвэрлэх ажлын хүрээнд: 

 Буянт Ухаа 2 хорооллын 1009 дүгээр байрны 6 тоотын салбар эмнэлэг дээр 7 хоног бүрийн 

"Даваа", Лхагва гарагуудад 9.00-14.00 цаг хүртэл 0 - 2 настай хүүхдийн товлолт вакциныг 

2020 оны 01 дүгээр сарын 20-ний өдрөөс эхлэн хийх болсныг мэдэгдэж байна. 

Лавлах утас 79971021, 99634268

    

    ЦАГ ТОВЛОХ ҮЙЛЧИЛГЭЭ ХЯЛБАР БОЛСООР БАЙНА...

 ⏰☎Цаг захиалгын нэгдсэн дуудлагын төв 2020 оны 9 дугаар сарын 08-ны өдрөөс ажиллаж эхэлсэн тул 1800-0119 утсаар холбогдон       эмчид үзүүлэх цаг захиалж болохыг хүргэж байна.

    Уг 18000119 тоот дугаараас ЭХО, РЕНТГЕН, ЖИРЭМСЭНИЙ цагийг олгох боломжгүй юм.

    Ийнхүү цаг авахдаа дараах зүйлсийг анхаараарай...

    Үүнд: ‼‼‼ 👉👉👉
    2⃣-р шатлалын эмнэлгийн Зүрхний эмчид үзүүлэхдээ зүрхний цахилгаан бичлэг зайлшгүй хийлгэсэн, Дотор болон Бөөрний эмчид         үзүүлэхдээ шинжилгээ хийлгэсэн байх шаардлагтай.

    3⃣-р шатлалруу үзүүлэх тохиолдолд 13А маягт авсан тохиолдолд цаг товлож өгнө. шатлалруу үзүүлэх тохиолдолд 13А маягт авсан         тохиолдолд цаг товлож өгнө.

21 дүгээр хорооны иргэдэд: Тус хорооны их эмчийн салбарын дуудлага авах утас 77111106 болохыг мэдэгдье. 88114268

 

ХУД-ийн 10 болон 21-р хорооны 15-49 насны 👩 эмэгтэйчүүдийн анхааралд 👉👉👉

Жирэмслэлтээс хамгаалах дараах эм бэлдмэлийг танд санал болгож байна. ➡ Үүнд:

⏩ 1~ Ерөндөг

⏩ 2~ Суулгац /Дээрх 2 үйлчилгээг ХУДЭМТийн эмэгтэйчүүдийн эмчид хандана уу ❗❗❗❗❗

1⃣ Тариа /Депо провера/ 💉💉💉

2⃣ Бэлгэвч

3⃣ Сар бүр тогтмол уух дааврын эм 💊💊💊 / феминил/

4⃣ Яаралтай жирэмслэхээс хамгаалах 72 ⏰цагийн эм

Дээрх 4 үйлчилгээг өрхийн эмнэлгээс авах боломжтой‼‼‼‼

Иргэд та бүхэн жирэмслэлтээс хамгаалах арга хэрэгслийн талаар болон гэр бүл төлөвлөлтийн талаарх зөвлөгөөг ӨЭМТ-с авна уу. 🏥🙂😉👌

   

 Эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж, салбартаа өөрийн    үнэтэй хувь нэмрийг оруулж, олон жил үр бүтээлтэй   ажилласан Амин тус” өрхийн эрүүл мэндийн төвийн дарга Д.Туул 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр  Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медаль "Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон"-р шагнууллаа.

 

   Хан - Уул дүүргийн 10 болон 21 дүгээр хорооны иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулах зорилгоор #Нэг_цэгийн_үйлчилгээ"

       “Явуулын нэг цэгээс хүргэх” ажлыг 2⃣0⃣2⃣0⃣ оны 0⃣9⃣ дүгээр сарын 1⃣3⃣-ны өдөр
Буянт- ухаа цогцолбор сургуулийн зааланд 🕙 10:00-15:00 🕓цагийн хооронд:

        👉Дотоод шүүрлийн булчирхайн

        👉 Шүд

        👉 Эмэгтэйчүүдийн эмчийн үзлэг

    ➡ Дох, нэг цэгийн шинжилгээ

    ➡ Хелико бактерийн шижилгээ

    👍Биеийн жинг тодорхойлох

    ⏩💊💊💊Жирэмслэлтээс сэргийлэх эм бэлдмэл тараах зэрэг үйлчилгээ үзүүлнэ.  

10 болон 21 дүгээр хороодын иргэд өргөнөөр хамрагдана уу.‼‼‼‼‼‼‼

☎📱Лавлах утас: 88114268. 8817192


#COVID19вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх 😷 зорилгоор иргэдийн дунд     бөөгнөрөл🙅 үүсгэхгүй тулд #2020_оны03сарын_02-ны өдрөөс эхлэн ажлын     өдрүүдээр 8:30 - 17:30 цагийн хооронд эрүүл мэндийн даатгалаар #ХӨНГӨЛӨЛТТЭЙ_ОЛГОГДОХ_ЭМ”-ийг өрхийн эрүүл мэндийн төвийн 📲📱📳 #Утсаар_холбогдож, бичүүлнэ үү 

🏥 Амин-тус Өэмт.ийн утас 700-49-700

 Морин даваа, 60/1, 60/2, 61/1, 61/2-р байр
 1, 7, 61, 62, 63, 64, 68-р байрнууд, нисэх 7, 8, 9, 10-р гудамжнууд, туулын задгай, гурван байшин
 2, 34, 35, 35А, 58, 63А, 65, 65/2, 66, 67, 86А байрнууд, нисэх 1-6, АТБ 1-7-р гудамжнууд 


  Буянт-Ухаа 2 хороолол салбарын 701-11-106 утсаар

 Буянт-Ухаа 2 хорооллын 1001-1007, 1025-1029, 1032, 1057, 1058 байрнууд 
 Буянт-Ухаа 2 хорооллын 1008-1022, 1035, 1036, 1038 байрнууд 
 Буянт-Ухаа 2 хорооллын 1030, 1031, 1035, 1036, 1038, 1039, 1041-1044, 1046, 1047, 1049-1052, 1054, 1055 байрнууд
64а, 64б, 201, 203, 204, 245, 253, 269, 811, 815, 821 байрнуудын иргэд холбогдоно уу. 

  

Нийслэлийн эрүүл мэндийн газрын 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Эмнэлгийн тусламж, үйдчилгээг зохицуулах тухай А/190 дүгээр тушаал, Бага насны хүүхдийн амьсгалын замын өвчлөл нэмэгдэж, хүндрэд ихэсч байгаатай холбогдуулан 

ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ,  ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВҮҮДИЙН  УРТАСГАСАН ЦАГААР АЖИЛЛАХ ХУВААРЬ...👈☝️👩‍⚕️🤧😷🤒🏥 

🏥 Өрхийн эрүүл мэндийн төвүүд 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл:
👉 Ажлын өдөр 17:30-19:00 цагт
👉 Амралтын бүтэн сайн өдөр 10:00-16:00 цагт ажиллана.

🏥 Дүүргийн Эрүүл мэндийн төвийн “Хүүхдийн кабинет”:
👉 Ажлын өдөр 16:00-22:00 цагт
👉 Амралтын хагас сайн өдөр 10:00-16:00 цагт ажиллаж байна.

Шинэ коронавирусийн халдвараас сэргийлэх аргууд‼️‼️‼️

    👉Гараа угаах

👉Амны хаалт зүүх

👉Дархлаагаа дэмжих

👉Стресс бухимдалгүй байх

👉Хүүхдийг олон хүнтэй газраар дагуулж явахгүй байх

"Элэг бүтэн Хан-уул" өдөрлөг 11 сарын 30-ны БЯМБА гарагт 11:00-17:00 цагийн хооронд Аминтус ӨЭМТ болон 21-р хорооны Буянт-Ухаа 2 хорооллын 1010-р байрны ӨЭМТ-д зохион байгуулагдах тул та бүхэн идэвхтэй хамрагдана уу.

Лавлах утас: 700-49-700, 88114268

    2021.03.10

     Өнөөдрийн байдлаар Хан-Уул дүүргийн хэмжээнд дараах объектуудыг       хамгаалалтад аваад байна.

👉Хамгаалалт авсан байруудын оршин суугчдаас явуулын баг ПГУ шинжилгээ тухай бүр нь авна. Шинжилгээний хариу ХӨСҮТ-ийн ачааллаас хамаараад 24-48 цагийн хооронд гарна.
👉Хариу СӨРӨГ гарсан даруйд хамгаалалтыг буулгаж, тухайн орчинд голомтын ариутгал, халдваргүйтгэл хийгдсэнээр хэвийн горимд шилжинэ.
😷Иймд халдварын тохиолдол бүртгэгдсэн тус объектын оршин суугч та бүхэн халдвар хамгааллын дэглэмээ чанд баримтлан шинжилгээний хариу гартал түр хүлээж, иргэний үүргээ биелүүлнэ үү.
Хан-Уул дүүргийн Онцгой комиссын Шуурхай штабын 83120466 утас 24 цагаар танд шаардлагатай мэдээ, мэдээллийг цаг алдалгүй өгч ажиллаж байна.
Таны эрүүл мэнд-Таны хариуцлага 

  1. Улсын эмнэлгүүдийн цахим бүртгэлд цаг авах УТАСНЫ ДУГААРУУД.☎📞

         Улсын 1-р төв эмнэлэг - 77110111
  2. Улсын 2-р төв эмнэлэг - 70150222, 70150225
    3. Улсын 3-р төв эмнэлэг - 77046666
    4. Хавдар судлалын үндэсний төв - 4 70162529 ( давтан үзлэг )
    5. Халдварт өвчин судлалын үндэсний төв - Халдварт өвчин - 453849, БЗДХ - 450867
    6. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв (Эх нялхас ) - Хүүхдийн цаг - 70141403, Эмэгтэйчүүд - 70121201.
    7. Арьсны өвчин судлалын үндэсний төв - 70135035.
    8. БГД-ийн эрүүл мэндийн төв- 11-361302
    9. БЗД-ийн эрүүл мэндийн төв: - Поликлиник - 70150053
    - Амбулатори- 1 - 701500568 Өсвөр үе залууст ээлтэй клиник-70150063
    10.ЧД-ийн эрүүл мэндийн төв - 70117162
    11.СХД-ийн эрүүл мэндийн төв-- 70181475 ( 12 цагаас хойш )
    12.ХУД-ийн эрүүл мэндийн төв - 11-342493
    13.НД-ийн эрүүл мэндийн төв - 11-342493 дугаарт холбогдон РД -аар цаг авч болох юм байна.

 


Маргааш буюу 2021.02.21 ний өдөр “нэг хаалга-нэг шинжилгээн”-д хамрагдаагүй үлдсэн өрхийн нэг гишүүд 7-р сургууль дээр 10.00-14.00 цагийн хооронд шинжилгээ өгнө үү. Моринд явуулын автобус 7-р гудамжны худгийн хажууд 10.00-14.00 цагийн хооронд PCR шинжилгээ авна. Өмнө өгсөн хүмүүс өгөхгүй.

Бүртгэл хийгдэнэ.


Шинжилгээний цэгийн автобусны байршлуудыг орууллаа. Иргэд маань очоод очоод шинжилгээгээ өгөх нь байна. Бүгдээрээ идэвхитэй оролцохыг уриалж байна.

•Морин 0-7 дугаар гудамж, зуслангийн задгайн өрхүүд Морин 3-ийн худгийн дэргэд,

•Морин 8-14 дүгээр гудамжны өрхүүд Дэлгэрэх дэлгүүрийн үүдэнд,

•Нисэхийн болон АТБ, Туулын задгай, 3-н байшин, 86а байрны өрхүүд Мөнхдүүрэн дэлгүүрийн үүдэнд/342-р худгийн дэргэд/,

•65, 66, 67, 68, 58 дугаар байрууд, Нисэх 8, 9 дүгээр гудамжны өрхүүд 67-р байрны Төрийн банктай талын зогсоол дээр,

•61, 62, 63, 63а, 61/1, 61/2, 60/1, 60/2 дугаар байрны өрхүүд 62-р байрны баруун талд бидний дэлгүүрийн өмнөх зогсоол дээр,

•1, 2, 7, 34, 35, 35а, 64, Янгирхайрхан, Цорсбуянт ХХК-ний байрууд, АОС 2/1, Янгир гудамж 65/2 дугаар байрны өрхийн гишүүд 7-р байрны зүүн талын авто зогсоол дээрх шинжилгээний автобусанд тус тус очиж ПСР шинжилгээгээ өгнө үү. /Иргэний үнэмлэхтэйгээ очино/

Томилогдсон ажилтан, алба хаагчид мэдээллийг давхар хүргээд явна.

Шинжилгээний ажилтнууд 09.00-18.00 хүртэл ажиллана. Өдөр 13.00-14.00 цагийн хооронд цайндаа орно.

“Нэг өрх-Нэг шинжилгээ” ковид-19 ийн тандалтын шинжилгээ 2021.02.18-ний өдөр явагдана. Иймд тухайн өдөр өрх бүр гэртээ хүнтэй байлгаж нэг, нэг хүнээ шинжилгээнд бэлэн байлгана уу. /Иргэний үнэмлэхтэйгээ ирнэ/

     2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн Халдварт саагийн нөхөн дархлаажуулалтанд дараах насны хүүхдүүдийг хамруулж эхэллээ. 

   Та 95733901 дугаарын утсаар вакцинатор сувилагчтай холбогдож, цаг аван, халдвар хамгааллын дэглэмээ баримтлаж, цагаасаа хоцрохгүй ирж, дархлаажуулалтандаа хамрагдана уу.

    PCR шинжилгээнд хамрагдах иргэд www.eruul.gerege.mn сайтад хандан шинжилгээний цагаа авч үйлчлүүлнэ үү?
*** Цаг аваагүй
*** Цагаасаа хоцорсон тохиолдолд шинжилгээ авах боломжгүйг анхаарна уу?

                                        

                                             ТАНХАЙРАХ ЗӨРЧИЛ                                                    

 ЭМНЭЛГИЙН ГАЗАРТ ХЭРҮҮЛ МАРГААН ҮҮСГЭЖ, БУСДЫН   АМГАЛАН ТАЙВАН БАЙДЛЫГ АЛДАГДУУЛЖ, ОЛОН НИЙТИЙГ   ҮЛ ХҮНДЭТГЭЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БОЛОН ДАРААЛЛЫН ЖУРАМ ЗӨРЧВӨЛ 100.000 ТӨГРӨГӨӨР ТОРГОХ ЭСХҮЛ 7-30   ХОНОГ БАРИВЧЛАХ ШИЙТГЭЛ ОНОГДУУЛНА.

 ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН 5.2 дугаар зүйлээс

(Зөрчлийг бууруулах арга нь хуулийг сайн сурталчилах юм)


ГҮТГЭХ ЗӨРЧИЛ

  ЭМЧ, ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ НЭР ТӨР, АЛДАР ХҮНД,    ЭМНЭЛГИЙН НЭР ХҮНДИЙГ ГУТААН ДОРОМЖЛОН ХУДАЛ       МЭДЭЭЛЛИЙГ НИЙТЭД ДЭЛГЭСЭН, МЭДЭЭЛЛИЙН   ХЭРЭГСЭЛ,  ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭГЭЭР ТАРААСАН БОЛ   ХҮНИЙГ 2.000.000 ТӨГРӨГӨӨР, ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН     20.000.000 ТӨГРӨГӨӨР ТОРГОНО.

 ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН 6.21 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 1 ДЭХЬ   ХЭСГЭЭС

(Зөрчлийг бууруулах арга нь хуулийг сайн сурталчилах юм)


    

   Хан-Уул дүүргийн Засаг даргын 2020 оны 09 дугаар сарын 8-ний өдрийн “Явуулын нэг цэгийн үйлчилгээг дүүргийн иргэдэд хүргэх А/370 дугаар захирамжийн дагуу 2020 оны 09   дүгээр сарын 13-ны өдөр 10 болон 21 дүгээр хорооны иргэдийг хамруулан Буянт-Ухаа цогцолбор сургуулийн урлаг зааланд 10.00 – 16.00 цагийн хооронд “Амин тус” өрхийн эрүүл мэндийн төвийн дарга Д.Туул, их эмч Б.Болормаа, их эмч Б.Бямбанар, нийгмийн эрүүл мэндийн ажилтан Э.Сувд-Эрдэнэ нар ажиллалаа.

  Өдөрлөгийн үеэр: Хан-Уул эрүүл мэндийн төвийн

  1. Дотоод шүүрлийн булчирхайн – 25 иргэн үүнээс өвчтэй – 20 иргэн
  2. Шүдний эмч – 31 иргэн үүнээс өвчтэй - 15 иргэн
  3. Эмэгтэйчүүдийн эмч – 21 иргэн эмэгтэйчүүдэд үзүүлснээс өвчтэй илэрсэн -8, буюу нийт 77 иргэн давхардсан тоогоор нарийн мэргэжлийн эмчид үзүүлсэн.

   Өрхийн эрүүл мэндийн төвөөс: 

  1. Өрхийн эрүүл мэндийн төвийн их эмчид – 70 иргэн
  2. ДОХ, нэг цэгийн шинжилгээнд – 61 иргэн хамрагдсанаас өвчтэй илэрсэн -3
  3. В, С вирус илрүүлэх шинжилгээнд – 5 иргэн хамрагдсанаас бүгд эрүүл байсан.
  4. Хелико бактерийн шинжилгээнд -61 иргэн хамрагдсанаас өвчтэй илэрсэн -19
  5. Биеийн жин тодорхойлсон – 30 иргэн илүүдэл жинтэй – 3, таргалалттай – 5 байсан.
  6. Жирэмслэхээс сэргийлсэн эм бэлдмэл – 30 эмэгтэйд тараасан.
  7. Сургалт, сурталчилгаа: Осол гэмтлээс сэргийлэх, эрүүл, зөв хооллолт, корона вирусийн халдвараас сэргийлэх 4 төрлөөр тус бүр 30 иргэнд гарын авлага тарааж, нийт 120 иргэн сургалт, сурталчилгаанд хамруулсан.

 

    Өдөрлөгт давхардсан тоогоор нийт 884 иргэн хамруулж     ажилласнаас өвчтэй илэрсэн – 73 иргэн байсныг холбогдох нарийн мэргэжлийн эмч нарлуу илгээх болон өрхийн эрүүл мэндийн төв дээр эмчилгээнд хамруулахаар төлөвлөсөн. 

    

 "Гэртээ харих зам" нэгдсэн арга хэмжээг 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 230 дугаар цэцэрлэг болон Амин тус ӨЭМТ-ийн урд талбайд

  • Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар
  • Хан-Уул эрүүл мэндийн төв
  • Хан-Уул дүүргийн ӨЭМТ-үүд
  • Хан-Уул дүүргийн Улаан загалмайн хороо
  • Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс
  • Хан-Уул дүүргийн халамжийн хэлтэс хамтран зохион байгууллаа.

 Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байгаа орон гэргүй, тэнэмэл иргэдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамруулж, хоол, дулаан хувцсаар хангаж, нийгмийн халамжийн бүртгэлд хамруулж ажиллалаа.

   

  Сайн байцгаана уу?

   Та бүхэн маань "Нисэх бүсийн" 9, 10, 12, 14, 16, 21 дүгээр хороодын     иргэдийн дунд зохион байгуулж буй #ӨӨРЧЛӨЛТИЙГ_ӨӨРӨӨСӨӨ      АЯНД   НЭГДЭЭРЭЙ "

  •     Ажлын өдөр 06:00 цагт
  •     Амралтын өдөр 06:30 цагт Буянт-Ухаа Цогцолбор сургуулийн талбай дээр цуглаарай. 👌💪    Яармагийн Encanto Orange fitness.н багш маргаашнаас эхлэн та бүхэндээ 10 сарын 05 хүртэл хугацаанд дасгалыг үнэ төлбөргүй заах   болно.

   Та бүхэн ирж нэгдээрэй.

    ТАНД АМЖИЛТ ХҮСЬЕ ТА ЧАДНА ГЭДЭГТ БИД ИТГЭЛТЭЙ БАЙНА. 💪💪💪😃

ХАМТДАА ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨН ХИЙЖ, ЭРҮҮЛ АМВДРАЛЫН ХЭВ МАЯГИЙГ БИЙ БОЛГОЦГООЁ


2020.02.20-ны өдөр ХАН-УУЛ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЗОХИОН БАЙГУУЛСАН ОНЛАЙН ХУРАЛД 3 ДАХЬ УДААГАА  ОРОЛЦЛОО  

 Шинэ коронавирус (COVID-19)-тэй холбоотой гарсан тушаал шийдвэрүүдтэй танилцлаа. Үүнд:

1.  Эрүүл мэндийн сайдын 2020 оны А/93 тоот Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай тушаал

    2. Эрүүл мэндийн сайдын 2020 оны А/101 тоот Шинэ коронавирус (COVID-19)-ын үед эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх, зураглал батлах тухай тушаал

3. Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын 2020 оны А/18 тоот Эмнэлгийн тусламж, үйлчилгээг зохицуулах тухай тушаалуудыг танилцуулан Цагаан сарын баярын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах үүрэг чиглэлийг өгсөн.

Мөн ӨЭМТ-үүдийн дарга нарт тусгаарлах өрөөний бэлэн байдлыг хангаж, утсаар зөвлөгөө өгдөг эмч нарын зөвлөгөө өгөх ур чадварыг сайжруулах, гэрийн эргэлтийг сайжруулахад онцгой анхаарч ажиллахыг даалгасан.

Мөн Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй байгууллага, аж ахуйн нэгжүүдэд шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх талаар мэдээ мэдээлэл, сурталчилгааг эрчимжүүлэх талаар арга хэмжээ зохион байгуулах нэмэгдүүлэх, шаардлагатай байгааг мэдэгдлээ.

 2020.02.14-ний өдөр  Өрхийн эрүүл мэндийн төвөөр Амны хаалтгүй   үйлчлүүлж байгаа иргэдэд ӨЭМТ-ийн эмч, ажилтнууд өөрсдийн нөөц   боломжоо ашиглаж, "Нэг удаагийн маск" хийж     иргэдэд тараан, өвчлөлөөс   урьдчилан сэргийлэх, халдвар авахаас сэргийлж  байна. 

 

НИЙСЛЭЛИЙН АВТО ТЭЭВРИЙН ШАЛГАН НЭВТРҮҮЛЭХ БАЙНГЫН АЖИЛЛАГААТАЙ ТОВЧООДОД ЭРҮҮЛ МЭНДИЙН ХЯНАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЭХЛҮҮЛЛЭЭ...  

Нийслэлийн Засаг даргын 2020 оны “Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/166  дугаар захирамжНийслэлийн Онцгой комиссын даргын 2020 оны “Шуурхай штаб байгуулах тухай” 02 дугаар тушаалын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд НЗДТГ дээр 24 цагийн үйл ажиллагаатай шуурхай штаб ажиллаж байгаагаас гадна 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн авто тээврийн шалган нэвтрүүлэх байнгын ажиллагаатай товчоодод коронавирусийн халдвараас сэргийлэх, хяналт, тандалтын арга хэмжээ зохион байгуулах НОБГ, НМХГ, ЦЕГ-ын Хүрээлэн буй орчны хяналтын хэлтэс, НЭМГ, Дүүргийн эрүүл мэндийн төвүүдийн хамтарсан хяналтын цэг ажиллуулах холбоотойгоор

Хан-Уул эрүүл мэндийн төв болон Хан-Уул дүүргийн 15-н Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн эмч, сувилагч нар Өлзийт нэг Айдсын даваа хяналтын постон дээр 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 03 дугаар сарын 05-ны өдрүүдэд 24 цагаар жижүүрлэн ажиллаж байгаа. Энэ нь Нийслэлийн Засаг даргын “Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/108 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд нийтийн тээврийн хэрэгсэлүүдийн халдвараас сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнд хяналт тавих, тээврийн хэрэгслээр зорчиж байгаа иргэдэд халдвараас сэргийлэх мэдээллийг өгөх, тандалт хяналт хийх зорилготой юм.

Монгол Улсад одоогоор халдварын тохиолдол бүртгэгдээгүй боловч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж иргэдээс асуумж авах ба зарим тохиолдолд үзлэг хийнэ.

Иймээс нийслэл хот руу нэвтэрч буй зорчигчид энэ үйл ажиллагаанд хүлээцтэй хандаж, асуумжид үнэн зөв хариулах нь халдвар, эрсдэлээс урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой тул дэмжин ажиллахыг уриалж байна.

 2020.02.05-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны ажилтан, албан   хаагчдыг томуу, томуу төст өвчин болон агаар дуслын замын халдварт   өвчнүүдээс сэргийлэх зорилгоор "Амин тус" өрхийн эрүүл мэндийн төвийн   дарга Д.Туул амны хаалт өгч ажиллаа. 

 2020.01.31-ний өдөр "Амин тус" өрхийн эрүүл мэндийн төвийн их эмч     Т.Чандмань-Эрдэнэ "Томуу, томуу төст өвчин болон шинээр илэрч буй Корона   вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх" зөвлөмжийг  онлайнаар хүргэлээ. 

 2019.01.25-ны өдөр Нисэхийн бүс буюу 9, 10, 12, 14 дүгээр хорооны өрхийн эрүүл мэндийн төвүүдийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд 

"Ёс зүй харьцаа хандлага - Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдал" сэдэвт сургалтанд хамрагдлаа.

  2020.01.23-ны өдөр Нисэх - Яармаг бүсийн өрхийн эрүүл мэндийн төвүүд хамтран "Эрүүл иргэн - 2020" аяны нээлтийн үйл ажиллагааг амжилттай эхлүүлж халдварт болон халдварт бус өвчнийг эрт илрүүлэх үзлэг, оношлогоо, шинжилгээг түргэвчилсэн оношлууруудаар авч, ХУЭМТ-ийн яармаг салбарын нарийн мэргэжлийн эмч нар үзлэг хийгдэж, өрхийн эрүүл мэндийн төвүүдийн нийгмийн эрүүл мэндийн ажилтнууд зөвлөгөө, мэдээлэл, сурталчилгааны ажил зохион байгууллаа. 

Нийслэлийн ЗДТГ, НЭМГ-аас санаачлан хэрэгжүүлж буй эрүүл иргэн аян 3 дахь жилдээ зохион байгуулагдаж Нийслэл хотын хороо, Өрхийн эрүүл мэндийн төв бүрт нарийн мэргэжлийн 7 - 8 чиглэлийн эмч мэргэжилтэн очиж иргэдэд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношлогоог хийж бас зөвлөгөө өгч ажилладаг.

2019 онд энэхүү аяны хугацаанд Хан-Уул эрүүл мэндийн төвийн төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч нарын баг нь тус дүүргийн 16 хорооны иргэдэд 2 удаагийн тойрон үзлэгийг Өрхийн эрүүл мэндийн төв болон Хан-Уул Нэгдсэн эмнэлэгтэй хамтран амжилттай зохион байгуулж 9315 иргэн буюу давхардсан тоогоор 30193 иргэнийг хамруулж Нийслэлд тэргүүн байранд орсон.

Эрүүл иргэн аян - 2020 үйл ажиллагааны хүрээнд хүн амын дунд өвчлөл өндөр байгаа зүрх судас, хавдар, хүүхэд, мэдрэл, чих хамар, хоолой, нүд болон бусад чиглэлээр үзлэг хийгдэхээс гадна Улсын хэмжээнд явагдаж байгаа “Тэмбүүг устгая” аян, Сүрьеэгийн халдварыг бууруулах, Элэг бүтэн монгол хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй ажлууд үргэлжлэн явагдах юм.

2020 оны “Эрүүл иргэн“ аяны онцлог нь Эрүүл мэндийн яамны харьяа төв эмнэлэг, төрөлжсөн болон тусгай мэргэжлийн төвүүдийн эмч нар, дүүргийн эмч нартай хамтран үзлэг оношлогоо хийх болсон нь ОНЦЛОГ юм. 

  Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын  2020 оны А/01 дүгээр тушаалаар "Цэргийн насны залуучуудын эрүүл мэндийн байдлыг дээшлүүлэх" сэдэвт 2020 оны болзолт уралдааны нэгдсэн зөвлөгөөн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр дүүргийн ЗДТГ-ын хурлын зааланд боллоо. 

2019 онд идэвхи санаачлагатай ажиллан ТЭРГҮҮН БАЙР эзэлж "Өргөмжлөл-Мөнгөн шагнал"-аар шагнууллаа. Уг зөвлөгөөнд дарга Д.Туул, ахлах сувилагч Ш.Энхжаргал нар оролцлоо. 

  2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Нисэх бүс буюу 9, 10, 12, 14, 16 дугаар хороонуудын өрхийн эрүүл мэндийн төвийн дарга нар болон нийгмийн эрүүл мэндийн ажилтнууд 2020 онд тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах зорилгоор 16 дугаар хорооны Энхбуянтманал ӨЭМТ дээр  "Чанарын хэлэлцүүлэг" зохион байгууллаа.  

  Хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах, томуу томуу төст өвчний дэглэлтийн үед хариу арга хэмжээ зөв зохион байгуулах, эмчилгээ оношилгоо, хамтын ажиллагааны талаар БНХАУ-ын Өвөр-Монголын "Өвөр Монголын Анагаах Ухааны их сургууль", түүний харъяа 5 эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж туршлага судлах семинарт дарга Д.Туул хамрагдлаа.

 Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нийт оршин суугч иргэддээ шинэ жилийн мэнд хүргэж, эрүүл энхийг хүсэн ерөөе.

  ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ, ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВҮҮДИЙН  УРТАСГАСАН ЦАГААР АЖИЛЛАХ ХУВААРЬ...👈☝️👩‍⚕️🤧😷🤒🏥

Амьсгалын замын цочмог халдвар болон томуу, томуу төст өвчний идэвхжил, дэгдэлтийн үед хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд Нийслэлийн Эрүүл мэндийн газраас дүүргийн Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвийг уртасгасан цагийн хуваарийн дагуу ажиллуулж байна.
🏥 Өрхийн эрүүл мэндийн төвүүд 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл:
👉 Ажлын өдөр 17:30-19:00 цагт
👉 Амралтын бүтэн сайн өдөр 10:00-16:00 цагт ажиллана.
🏥 Дүүргийн Эрүүл мэндийн төвийн “Хүүхдийн кабинет”:
👉 Ажлын өдөр 16:00-22:00 цагт
👉 Амралтын хагас сайн өдөр 10:00-16:00 цагт ажиллаж байна.

#ГАЦУУР МОДНЫ ГЭРЛЭН ЧИМЭГЛЭЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛД АНХААРЪЯ...🎄🎈🎊🎉♨️☝️🚫⁉️

👉 Жил бүрийн өдий үеэс эхлэн шинэ он гартал айл бүхний хүндэт хойморт бяцхан хүүхдүүдийн хөөр баясал, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг нэмэн сүндэрлэдэг зүйл бол гацуур мод. Өндөр нам, өргөн нарийн, гэрэлтдэг, гэрэлтдэггүй гээд л олон төрлөөр алаглах гацуур модны чанар янз бүр бий.
👉 Тэгвэл аль ч төрлийн гацуур модны шатамхай чанар өндөр байдаг бөгөөд гал алдсан үед амархан шатах эрсдэлтэй тул урьдчилан сэргийлж, аюулгүй байдлыг хангах нь тун чухал юм.
👉 Тиймээс иргэд та бүхэн:
Гацуур модны гэрлийг байнга асаахгүй байх
Бусад төрлийн гэрлэн чимэглэлийг байнга асаахгүй байх
Зөвхөн хүнтэй үед асаалттай байлгах
Бага насны хүүхдийг цахилгаанд цохиулахаас сэргийлэх
Тэжээлийн утасны орооцолдоог гаргаж хэрэглэх
Гацуур болон бусад тоглоом, гэрлэн чимэглэлийг тогтвортой байршуулахыг анхааруулж байна. via НЭМГ

  Эрүүл мэндийн сайдын А/98, Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын А/48,  Хан-Уул эрүүл мэндийн төвийн даргын А/40 тоот  тушаалыг хэрэгжүүлэх зорилгоор  2019 оны 04-р сарын 11 ээс 2019 оны 11-р сарын 30-ны хооронд зохион байгуулагдсан "Эх хүүхэд, нийгмийн эрүүл мэндэд сувилагчийн оролцоо" сэдэвт аяныг амжилттай дүгнүүлж Ш.Энхжаргал ахлах сувилагчтай сувилахуйн баг маань II дугаар байр эзэллээ.                                                        


   I дүгээр байр Уясах өрх Б.Нэргүй ахлах сувилагчтай сувилахуйн баг

   II дугаар байр Аминтус өрх Ш.Энхжаргал ахлахтай сувилахуйн баг

   III дугаар байр Амгалан өрх Ш.Норовцэрэн ахлах сувилагчтай сувилахуйн баг

   Тусгай байр Д.Пүрэвсүрэн ахлах сувилагчтай төв салбарын сувилахуйн баг тус тус шагнагдлаа.

IШагнал авсан нийт сувилахуйн баг, мэргэжилтнүүддээ сувилахуйг хөгжүүлэх их үйлсэд тань амжилт хүсье.

  Хан-Уул дүүргийн 10-р хорооны Засаг даргын албан бичгийн дагуу "Амин тус"  өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, ажилтнууд 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдөр байгууллагын гадны орчны цэвэрлэгээ хийж ажиллалаа.
  2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 115-р сургуулийн 150 сурагчдад            "Сүрьеэгийн мэдлэг олгох"сургалт зохион байгууллаа. Хамтран ажилласан сургуулийн эмч болон нийгмийн ажилтанд талархал илэрхийлье. 
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад "Сүрьеэ өвчний талаар мэдлэг олгох" Өртөөчилсөн сургалтыг 8 сэдвийн хүрээнд зохион байгуулж байна.
Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төвийн даргын 2019 оны 11 дүгээр сарын 19-ний А/107 дугаар тушаалын хүрээнд 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр буюу амралтын өдрөөр 11 - 17 цагийн хооронд 3 баг бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж, байгууллагуудын ажилчид болон хорооны иргэдийг хамруулж ажиллаа.

Эрүүл мэндийн салбарынхан авлигын эсрэг зорилтот хөтөлбөр хэрэгжүүлнэ

ЭМЯ, АТГ-аас хамтарч олон нийтэд чиглэсэн “Инээмсэглэл бидэнд урам” зорилтот хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байна. Тус хөтөлбөр 40 хоногийн хугацаанд үргэлжилнэ. АТГ-аас хийсэн судалгаанд оролцсон иргэд авлигад өртөмтгий салбарын нэгийг эрүүл мэндийн салбар гэж үзжээ. Тиймээс эрүүл мэндийн салбарын ажилтнууд иргэдтэйгээ хамтран авлига ашиг сонирхлоос ангид байх, нийгэмд тогтсон буруу ойлголтыг арилгаж, зөв хандлагыг төлөвшүүлэх зорилгоор тус хөтөлбөрийг санаачилсан аж. ЭМЯ-ны Хуулийн хэлтсийн дарга М.Ганзориг “ Хүн төрөлхтний түүхэнд хамгийн ариун тангараг өргөдөг хүмүүс бол хүний эрүүл мэнд, алтан амийг аврахын төлөө зүрх сэтгэлээ зориулан ажилладаг эмч, эрүүл мэндийн салбарын ажилтнууд байдаг. Эх барих эмчийн гар дээр хүн хорвоод мэндэлж, элдэв өвчин тусвал эмчид л ханддаг. Тийм ч учраас олон хүн эмч, эмнэлгийн ажилтнуудад талархсан сэтгэлээ илэрхийлэхийн тулд чихэр жимсээр дайлахаас эхлээд дугтуйтай мөнгө хүртэл бэлэглэхийг хүсдэг байх. Иргэд маань ч ингэж талархлаа илэрхийлж, эмч нар маань ч авсаар ирсэн энэ буруу хандлагыг л бид засч чадвал эрүүл мэндийн салбар эрүүлжих юм. Тиймээс л эмч нарын хувьд авлига, ашиг сонирхлын эсрэг дуу хоолойгоо нэгтгэж байгаагийн нэг тод жишээ бол энэхүү зорилтот хөтөлбөр. Хүн бол урмын амьтан. Сайхан инээмсэглэл, эерэг үгс маш том урам өгдөг. Өвчнийг нь эмчилж өгсөнд нь талархсан сэтгэлээ инээмсэглэлээр илэрхийлэхэд л болно гэсэн санаа энэ хөтөлбөрийн маань гол утга учир нь юм. Иргэддээ уриалахад эмч, эмнэлгийн ажилтнуудад талархлаа илэрхийлье гэвэл таны чин сэтгэлийн талархсан инээмсэглэл цагаан нөмрөгтнүүдэд маш том урам болно гэж хэлмээр байна” хэмээн онцоллоо.

  АМЬ АВРАХ "40 СЕКУНДЫН ҮЙЛДЭЛ"-Д НЭГДЭЦГЭЭЕ...💁‍♀️💁‍♂️💓💯👍💪👌👩‍⚕️👨‍⚕️🏥

САХУУ, ТАТРАН ӨВЧНИЙ ЭСРЭГ ДАРХЛААЖУУЛАЛТ ЭХЭЛЛЭЭ...💉👩‍⚕️☝️🏥

Дархлаажуулалтын үндэсний товлолын дагуу жил бүр 7, 15 настай хүүхдийг Сахуу, татран өвчний эсрэг дархлал сэргээх зорилгоор Сахуу, татрангийн хоёрт вакцинаар дархлаажуулах ажлыг зохион байгуулдаг билээ.
Тиймээс тус дархлаажуулалтаас хоцорсон болон сургууль завсардсан хүүхдүүдийг харьяа дүүргийн болон Өрхийн эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын нэгжид хандан, дархлаажуулалтад нь хамруулахыг зөвлөж байна.

“Би эко дүүргийн эрүүл иргэн” өдөрлөгийг 2019 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 10:00 – 16:00 цагийн хооронд
    1. ХУД-ийн ИТХ-ын төлөөлөгч, 10 дугаар хорооны Засаг дарга                   Ц.Чинзоригт
    2.    Д.Туул даргатай “Аминтус” өрхийн эрүүл мэндийн төвийн хамт олон бүрэн бүрэлдэхүүнэ
    3.    Засаг даргын туслах Билгүүн – өдөрлөгийн арга хэмжээний зураг авах, асар майхан, өсгөгч, микрофон бэлдэж ажилласан.
    4.    Хан-Уул эрүүл мэндийн төвийн нарийн мэргэжлийн эмч нар    
    5.    Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн сэтгэл зүйч Г.Энхжаргал
   6.    Хорооны хэсгийн ахлагч нар

        7.     “Wellnes yoga” клубын хамт олон

       8.    Сайн дурын идэвхитнүүд хамтран ажиллаж, өдөрлөгийг төлөвлөгөөний дагуу зохион байгууллаа.

2018 оны Гурвалсан гэрээ дүгнэлтээр эхний 3 байранд шалгарсан өрхийн эрүүл мэндийн төвүүд хамтран 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр ХУД-ийн Цагдаагийн II дугаар хэлтсийн байранд “Чанарын үзүүлэх сургалт”- өдөрлөгийг хамтран зохион байгууллаа.

  1 байранд шалгарсан : Энхбуянтманал ӨЭМТ – Халдварын сэргийлэлт, хяналт

   2 байранд шалгарсан: Манал-Үйлс ӨЭМТ- Тусламж үйлчилгээний чанар

   3 байранд шалгарсан: Аминтус ӨЭМТ- Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ сэдвүүдээр илтгэл тавьж, өдөрлгөгийг зохион байгууллаа. Өдөрлөгт ХУЭМТ-ийн Чанарын албаны дарга Оюумэд, Нийгмийн эрүүл мэндийн орлогч дарга Лувсанням, Халдвараас сэргийлэх хяналтын Өлзийжаргал эмч, өрхийн эрүүл мэндийн төвийн дарга нар, нийгмийн эрүүл мэндийн ажилтнууд оролцлоо.

Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг угтан “Их хотын бүсгүйчүүд 2019”арга хэмжээ зохион байгуулахтай  холбогдуулан Нэг зүрх-Нэг Нийслэл аяны хүрээнд 10-р хорооны өрх толгойлсон, олон хүүхэдтэй, хөгжлийн бэрхшээлтэй зорилтот бүлгийн нийт ­10 эмэгтэйд “10 дугаар хороо” болон “Баярлалаа” салоны үсчин Алтанцэцэгтэй хамтран дараах үйлчилгээнүүдийг үзүүллээ.

        1.    Артерийн гипертензийн үзлэг

        2.    Хөхний хавдар илрүүлэх үзлэг

        3.    Умайн хүзүүний хавдар илрүүлэх эсийн шинжилгээ

        4.    Чихний дуран

        5.    Эмчийн ерөнхий үзлэг

       6.    Халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө мэдээлэл өгч ажиллаа.

 "Элэг бүтэн Монгол" хөтөлбөрийн хүрээнд "В" вирусын шалтгаант элэгний   үрэвслийн илрүүлэг, оношлогоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлт сэдэвт   сургалтыг Хан-Уул эрүүл мэндийн төвийн дотрын Л.Мэдэхгүй эмчтэй хамтран   2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Амин тус өрхийн эрүүл мэндийн төв дээр зохион байгуулж 15 иргэнийг сургалтанд хамрууллаа. 

 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр ЭХО-д харуулах иргэдийн чирэгдлийг   багасгах, Хан-Уул эрүүл мэндийн төвийн ачааллыг бууруулах зорилгоор тус   хорооны 20 иргэдэд дүрс оношлогооны тэргүүлэх зэргийн эмч, Америкийн   нэгдсэн улсын дүрс оношлогооны нийгэмлэгийн жинхэнэ гишүүн, Хойд   америкийн нейрорадиологийн гишүүн Д.Жавсан эмчтэй хамтранЭХО үзлэг   зохион байгуулж, үзлэгийн төлбөрийг өрхийн эрүүл мэндийн төвийн   санхүүжилтээс гаргаж ажиллаа.  

 

  Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ерөнхий захирлын 2018 оны 10     дугаар сарын 30-ны өдрийн "Улирлын томуугийн эсрэг вакцинаар   дархлаажуулах" А/101 тушаал, Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төвийн 2018   оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/109 дүгээр тушаалуудыг хэрэгжүүлэх   ажлын хүрээнд хорооны нутаг дэвсгэрт харъяалагдах 49, 219, 230, 250 дугаар цэцэрлэгүүдийн 2-5 насны хүүхдүүдэд улирлын томуугийн эсрэг вакцинаар   дархлаажууллаа. 

            Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбооны   ерөнхийлөгчийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн "Спортын арга   хэмжээ зохион байгуулах" 03 тоот тушаалын хүрээнд Багануур дүүрэгт зохион   байгуулагдсан Нийслэлийн өрхийн эрүүл мэндийн төвүүдийн  "Хөдөлгөөн   эрүүл мэнд" спортын наадамд хамт олноо төлөөлөн дарга Д.Туул,ахлах сувилагч Ш.Энхжаргал, нийгмийн эрүүл мэндийн ажилтан М.Мөнхжаргалан, жолооч А.Мөнхбат нар амжилттай оролцож:

  • Гар бөмбөг - мөнгөн медаль
  • Сагсан бөмбөг - хүрэл медаль
  • Ширээний теннис - мөнгөн медаль 
  • Гар бөмбөгийн шилдэг тоглогч шагналуудыг авлаа.

   Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 19-  ний өдрийн Нийслэлд дархлаажуулалтын 10 хоногийг зохион байгуулах  А/146   дугаар тушаалын хүрээнд "Вакцинаар хамтдаа сэргийлье" уриан дор 10 дугаар   сарын 09-ний өдөр Буянт-Ухаа цогцолбор сургуулийн 7 болон 15 настай 436 сурагчийг, 10 дугаар сарын 10-ны өдөр 135 дугаар сургуулийн 7 настай 45 сурагч буюу нийт 481 сурагчдийг сахуу татрангийн эсрэг вакцинаар дархлаажуулан ажиллаа.   

   2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр НИТХ-ын Төлөөлөгч ХУД-ийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, Амин тус өрхийн эрүүл      мэндийн төвд,"Анхан шатны тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг             сайжруулах   зорилгоор:

   1. Нярайн шарлалт хэмжих багаж

   2. Судас тодруулагч

   3. Центрифуг зэрэг тусламж үйлчилгээнд нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг гардуулан өглөө.

    2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Эрүүл мэндийн тусламж,     үйлчилгээний технологи, чанарын шаардлагыг     хангаж 2018 оны 03 дугаар   сарын 11-ний өдрөөс 2021 оны 03 дугаар сарын   11-ний өдрийг хүртэл 3   жилийн хугацаатайгаар "МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛИЙН    БАТЛАМЖ"-аа  хүлээн   авлаа.


 Хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудыг идэвхитэй     оролцохыг уриалж байна. 

  Хүүхдийг хөхөөр хооллох дэлхийн 7 хоногийг 2018 онд "ЭХИЙН СҮҮ, ЭРҮҮЛ     АМЬДРАЛЫН ЭХЛЭЛ" уриан дор тэмдэглэж байна. 

     

“НИЙСЛЭЛИЙН ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГА” ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА..

“Нийслэлийн өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага” зөвлөгөөн өнөөдөр “Чингис” зочид буудалд болж байна. Нийслэлийн Засаг даргын тамгын газраас 2018 оныг “Өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах жил” болгон зарласан. Энэ хүрээнд ЭМЯ, НЗДТГ-тай хамтран зохион байгуулж буй тус зөвлөгөөн нь эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх, үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах зорилготой юм.
Зөвлөгөөнөөр нийслэлийн өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, ЭМЯ-аас баримталж буй бодлого шийдвэр болон түүний хэрэгжилт, мэргэжлийн төрийн бус байгууллага, ӨЭМТ-ийн талаар мэдээлэл солилцсон зочид төлөөлөгчид цаашид ДЭМБ-аас дэвшүүлсэн “Хэнийг ч орхигдуулахгүй байх” зарчмыг баримтлан өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг иргэдэд жигд, хүртээмжтэй, чанартай хүргэхэд бодлогын болон хэрэгжүүлэх түвшинд юуг анхаарч ажиллах тухай зөвлөмж гарган, хэрэгжүүлж ажиллахаар боллоо. Мөн энэ үеэр ажилдаа идэвхи санаачлагатай ажиллаж, бусдыгаа тэргүүлсэн ӨЭМТ-ийн эмч, ажилтнуудыг шагнаж урамшуулах ажлын хүрээнд Дарга Д.Туул "Нийслэлийн тэргүүний ажилтан", их эмч Болормаа "Эрүүл мэндийн яамны жуух" бичгээр тус тус шагнуулсан. 

  НЭМГ харъяа Наркологийн эмнэлэг, “Сандоз”, “Олайнфарм” эмийн кампаниуд хамтран Сэтгэцийн эрүүл мэнд, наркологийн кабинетаас 2018 оны 6 сарын 14,15-нд зохион байгуулсан дүүргийн ӨЭМТ-н эмч, нийгмийн ажилтнуудыг чадавхжуулах “Архи тамхи, мансууруулах, сэтгэц идэвхит бодисын хэрэглээ, түүний эрсдлийг эрүүл мэндийн анхан шатны байгууллагын түвшинд эрт илрүүлэн, үнэлж, богино хугацааны эрчимтэй зөвлөгөө өгөх /Assist/ сэдэвт  сургалтанд дарга Туул, сувилагч Ганчимэг нар оролцлоо.

    2018 оны 05 сарын 31-ны өдөр ХУД-ийн ИТХ-ын төлөөлөгч, 10 хорооны Засаг дарга Ц.Чинзоригт, Бат Бэх Ремикон ХХК, Амин Тус Өрхийн Эрүүл Мэндийн Төв хамтран тус хороонд оршин суудаг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд Олон Улсын Хүүхдийн Эрхийг Хамгаалах баярын хүрээнд мэндчилгээ дэвшүүлэн гарын бэлэг гардууллаа. Хүүхэд бүр аз жаргалаар бялхаж эрүүл энх байх болтугай...Та бүхэн минь сайхан баярлаарай...

 Азийн Хөгжлийн Банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Эмзэг бүлгийн   иргэдийн эрүүл мэндийн хүртээмжийг сайжруулах” төслийн хүрээнд   “Хан-Уул дүүргийн 10 – р хорооны Амин тус өрхийн эрүүл мэндийн   төвийн барилга барих төслийн байгаль орчны үнэлгээг олон   нийтэд танилцуулах нээлттэй хэлэлцүүлэг” -ийг 2018 оны 5 сарын   18-ны өдөр 15:00 цагт Буянт-Ухаа цогцолбор сургуулийн урлаг зааланд   зохион байгуулахад Азийн хөгжлийн бакны зөвлөх мэргэжилтэн Хасар,   Эрүүл мэндийн яамны мэргэжилтэн Даваамаа нар хэлэлцүүлгийг     удирдан:

 Өрхийн эрүүл мэндийн төвийн байрыг шинээр барих болсонтой       холбогдуулан гарч болох асуудлууд 

 Барилга ашиглалтанд ортол өрхийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг  хэрхэн зохицуулах

  ӨЭМТ-ийн шинээр барих барилгын зураг төсөлд иргэдийн санал бодол

  Барилгын явцад үүсэх асуудал бэрхшээлийг хэрхэн даван туулах талаар     хэлэлцэж иргэдийн санал бодлыг сонслоо. 

   2018.01.19

           ХАЛДВАРТ БУС ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТ, ӨДӨРЛӨГ       ЗОХИОН БАЙГУУЛЛАА. 

  Хан-Уул дүүргийн 9, 10, 16- р хорооны засаг дарга нар, 10 – р хорооны Аминтус өрхийн   эрүүл мэндийн төвийн нийгмийн эрүүл мэндийн ажилтан Мөнхжаргалан, “Эрүүл     жаргалтай Монгол” клубын гүйцэтгэх захирал Болормаа, Тунгалаг нар хамтран Буянт-     Ухаа цогцолбор сургуулийн урлаг зааланд 
    1. Зүрх судасны өвчин
    2. Хорт хавдар 
    3. Диабит өвчнүүдээс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл, сургалт, сурталчилгаа     хийж ажиллаа. Сургалтанд 123 иргэн оролцлоо.

 2018.01.18
 Эрүүл Мэндийн Сайдын 2017 оны 12 сарын 5-ны өдрийн А/451   тоот тушаал, хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг   төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгжүүдийн   ажилтан, албан хаагч нарт эрүүл мэндийн боловсрол олгох,   осол  гэмтлээс сэргийлэх аяныг зохион байгуулах, анхны   тусламж үзүүлэх мэдлэг мэдээлэлтэй болгох ажлын хүрээнд   ХУД  10 – р хорооны ажилтан, хэсгийн ахлагч нар 
  Анхны тусламжийн талаарх ойлголт¯

  Зүрх, уушигны сэхээн амьдруулалт¯

  Хажуугийн¯
 байрлалд оруулах
  Түлэгдэлтийн үед үзүүлэх анхны тусламж зэрэг дэд сэдвүүдийн    хүрээнд
¯
“ Аминтус” ӨЭМТ-ийн НЭМА М.Мөнхжаргалан, ахлах сувилагч     Энхжаргал нар ХУД 10 – р хорооны ахмадын танхимд сургалтыг   зохион байгууллаа. Сургалтанд 18 ажилтан, хэсгийн ахлагч нар     оролцож мэдээлэл авлаа.

 1 - р сар бол: "ОСОЛ ГЭМТЛЭЭС СЭРГИЙЛЭХ САР"

 2018 ОНЫ ЭРҮҮЛ ЗАН ҮЙЛЭЭ ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨНӨӨР   ЭХЛҮҮЛЦГЭЭЕ
 Эрүүл зан үйл, аж төрөх хэв маягийг сонгосноор халдварт бус   өвчнөөр өвдөх эрсдлийг 90% хүртэл бууруулах, цагаас өмнө эрт   нас барах, хөдөлмөрийн чадвар алдах эрсдлийг 50%, зүрх судасны өвчнөөр өвдөх эрсдлийг 80%, 2-р хэлбэрийн чихрийн шижингээр өвдөх эрсдлийг 90%, хавдраар өвдөх эрсдлийг 30 гаруй %-иар бууруулах боломжтой гэдгийг ДЭМБ баталсан.

 Дархлаажуулалтын 10 хоногийн хүрээнд архаг суурь өвчтэй,    өндөр настангуудад томуугийн вакциныг ХУДүүргийн эрүүл мэндийн төв дээр 10 сарын 27-ны өдрөөс хийнэ гэсэн мэдээ өглөө

  Ажлын өдөр өглөө 8:30-16:30 хүртэл хийнэ.

          Цайны цаг 12:00-12:30 хүртэл.

 БУЦС-ийн 7, 15 настай сурагчдыг Сахуу татрангийн эсрэг дархлаажуулалтанд хамруулж байх үеэр НЭМГ-аас явцын шалгалт хийлээ.

 Дархлаажуулалтын ээлжит 10 хоногийг 2017 оны 10 дугаар сарын 16-наас 26-ны өдрүүдэд “Томуугийн эсрэг дархлаажуулалт” уриан дор зохион байгуулж байна.
Дархлаажуулалтын 10 хоногоор дараах ажлууд хийгдэж байна.
1. БУЦС, 135-р сургуулийн-ийн 7 настай 304 хүүхдээс 304 100% 15 настай 135 хүүхдийн 17 шилжин явснаар 118с 116 98.3% сурагчдыг үндэсний товлолын дагуу сахуу татрангийн эсрэг вакцинаар дархлаажууллаа
2.ЕБС-ийн 15 настай хүүхдийг Улаанбурхан өвчний эсрэг вакцинаар дархлаажуулах
3.Заавал хийх дархлаажуулалтаас хоцорсон 15 хүртэлх насны хүүхдийг нөхөн дархлаажуулах
4.Томуугийн эсрэг вакцинаар өрхийн эрүүл мэндийн төвийн эмч,ажилтан, нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш нарыг дархлаажуулах ажил хийгдэж байна.

  Дархлаажуулалтын 10 хоногийн ЭМС-ын А/395 тоот тушаалын  дагуу жирэмсэн эмэгтэйд хийх 200 хүн тун вакциныг Томуугийн  харуулдан тандалтын нэгж болох Аминтус ӨЭМТ, Маналүйлс ӨЭМТ, Энхтитэм ӨЭМТөвүүдийн 3 сараас дээш недельтэй жирэмсэн эмэгтэйд хийхээр боллоо. Жирэмсэн эмэгтэйчүүд та бүхэн идэвхитэй хамрагдана уу !!!

Олон улсын Гар угаах өдөр-ийг угтан "Зөв дадал - Эрүүл хүүхэд" үйл ажиллагааг ДЗМ Хан-УУЛ ОНХХ, ХУД 10 хороо, Амин тус ӨЭМТ хамтран ХИТХ-ийн 0 - 12 насны хүүхдүүдийн гар, амны хөндийн эрүүл ахуйг сайжруулах зөв дадал хэвшилд сургах зорилготой сургалтыг 9 сарын 30-ны өдөр 10-р хорооны ирэний танхимдзохион байгууллаа.

 ЭЛЭГ БҮТЭН МОНГОЛ хөтөлбөрийг 6 сарын 15-аас 9 сарын 25-ны өдрийг дуустал амжилттай хэрэгжүүлж, элэгний В,С вирусын илрүүлэг шинжилгээнд зорилтот насны 2441 иргэн хамруулахаас 1219 буюу 49,93 хувьтай хамрууллаа,

Эрүүл Мэндийн яамны сайд Цогцэцэг, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, ХУД-ийн ИТХ-ын гишүүн Базарзаяа, ХУД-ийн ИТХ-ын гишүүн 10-р хорооны засаг дарга Ц.Чинзоригт нарт “Аминтус” Өрхийн Эрүүл Мэндийн Төвөөс гаргасан хүсэлтийн дагуу 2017 оны 6 сарын 30-ны өдөр Эрүүл мэндийн яамны сайд цоо шинэ АВТО МАШИН-ыг гардуулан өгөх үйл ажиллагаанд дарга, жолооч нар оролцсон.
Бидний хүсэлтийг хүлээн авч үйл ажиллагааг дэмжин түргэн шуурхай туслалцаа үзүүлсэнд Өрхийн эрүүл мэндийн төвийн хамт олны өмнөөс facebook хаягаараа дамжуулан баярлаж талархаснаа илэрхийллээ.

ӨЭМТ- ийн санхүүжилтээр иж бүрэн компьютерийг худалдан авч их эмч Анхзаяад хүлээлгэн өглөө.

6 сарын 23-ны өдөр УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, ХУД-ийн ИТХ-ын дарга Б.Цэрэн, ХУД-ийн ИТХ-ын гишүүн Базарзаяа, ХУД-ийн ИТХ-ын гишүүн 10-р хорооны засаг дарга Ц.Чинзоригт нарт “Аминтус” Өрхийн Эрүүл Мэндийн Төвөөс гаргасан хүсэлтийн дагуу УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалангийн санхүүжилтээр үйл ажиллагаанд нэн шаардлагатай байгаа иж бүрэн компьютер, принтерийг  гардуулан өглөө

6 сарын 21-ний өдөр Нийслэлийн Эрүүл Мэндийн Газрын мэргэжилтнүүд өрхийн эрүүл мэндийн төвийн байрны асуудал, байрнаас шалтгаалсан халдвар хамгааллын эрсдэл, тусламж үйлчилгээ үзүүлэхэд учирч буй хүндрэл бэрхшээлийн талаар үнэлэлт хийлээ

6 сарын 19-ны өдөр ХУДЭМТ-ийн статистик эмч Туяа, цахим мэдээллийн ажилтан Содоо нар ирж илрүүлэг шинжилгээний үйл явц, сайтын бүртгэл зэрэгт явцын хяналт хийж ажлын хэсгийн ахлагч ЭМНА Мөнхжаргалан үйл явцыг танилцуулсан.

6 сарын 15-ны өдөр "ЭЛЭГ БҮТЭН МОНГОЛ" хөтөлбөрийн нээлтийн ажиллагааг хорооны засаг дарга Чинзоригт болон 12 хэсгийн ахлагч нартай хамтран зохион байгуулж, элэгнийВ, С вирусын шинжилгээг 9:00 – 11:00 цагийн хооронд өрхийн эрүүл мэндийн төв дээр үнэ төлбөргүй авч эхэллээ.

ХУД-ЭМТ, Биеийн Тамир Спорт Хороо хамтран зохион байгуулсан "Эрүүл залуус-Эрүүл ажлын байр" уриан дор Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмч ажилчдын дунд ширээний шагайн наадгайн тэмцээнд оролцсон 10 багийн 70 гаруй тамирчид авхаалж самбаа, цэц мэргэнээ сорин өрсөлдсөнөөс манай ӨЭМТ-ийн ДӨРВӨН БЭРХ баг амжилттай оролцож "II"-р байр эзэллээ.

 

2017 оны 5 сарын 5 ны 11 цагаас Сүхбаатарын талбай дээр болсон Элэг бүтэн Монгол хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо.

2017 оны нэгдүгээр ээлжийн  цэрэг татлагын үеэр ажиллах хуваарийн дагуу 5 сарын 5-ны өдөр 13:00 – 14:00 цагийн хооронд сувилагч Булган, нийгмийн ажилтан Мөнхжаргалан, үйлчлэгч Оюунсүрэн нар ажиллаж 118 иргэнд

  • Хорт хавдартай тэмцэж сэргийлье – 15 ширхэг
  • Сайн дурын зөвлөгөө, шинжилгээ - 18 ширхэг
  • Сүрьеэгээр өвчилсөн тохиолдолд - 19 ширхэг
  • Согтууруулах ундаанаас шалтгаалсан элэгний гэмтэл – 20 ширхэг
  • Эмийг зохистой хэрэглэе - 9  ширхэг
  • Галзуу/ тарваган тахлаас урьдчилан сэргийлье – 12 ширхэг
  • В вируст гепатитаас сэргийлье - 15 ширхэг
  • С вируст гепатитаас сэргийлье - 15 ширхэг

сэдэвт 8 төрлийн 123 ширхэг гарын авлагуудыг тарааж, сурталчилгаа хийж ажилласан.

“Аврах гал унтраах 30 – р ангийн ажилтан албан хаагчдыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг зохион байгуулж ажиллаа

5 сарын 3 –ны өдөр ДОХ, БЗДХ  кабинетын эмч Ундармаа, сувилагч Гантуяа нар жирэмсний хяналтанд байгаа эхчүүдээс давтан шинжилгээ авч,нөхөн үржихүйн насны эрсдэлт бүлгийн иргэдийг ДОХ, нэг цэгийн шинжилгээг түргэвчилсэн оношлуураар авч үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүллээ.

  • Нийт 60 иргэн үзлэг шинжилгээнд хамрагдаж:
  • бэлгийн замаар дамжих халдварууд,
  • бэлгэвчний зөв хэрэглээний талаар сургалт хийж, иргэдэд зөвлөгөө мэдээллийг өгч ажилласан.

Нийслэлийн хэмжээнд 5 хүртэлх насны хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэг үзлэгийн 2 дахь үе шатыг зохион байгуулж  Нийсллэлийн эрүүл мэндийн газрын 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 2/401 дүгээр албан тоотын дагуу бэлдэж, судалгаагаар илэрсэн хүүхдүүдийг нэрсийн дагуу оруулж 5 сарын 2-ны өдөр нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамруулж ажиллаа

4 сарын 20 –ны өдөр 10-р хорооны иргэний танхимд Амин тус өрхийн эрүүл мэндийн төвийн эрүүл мэндийн нийгмийн ажилтан Мөнхжаргалан, Цэргийн насны залуусын хөтөлбөр хариуцсан ахлах сувилагч Энхжаргал, хорооны зохион байгуулагч Баяржаргал, Нарантуяа, хорооны хэсгийн хэсгийн ахлагч нартай хамтран өдөрлөг үйл ажиллагааг зохион байгуулан ажилласан. ХУЭМТ-ийн амбулатори № 1 салбарын дарга Оюунцэцэг,

  • Чих хамар хоолойн эмч Уранчимэг,
  • Нүдний эмч Анхнытуяа,
  • Мэдрэлийн эмч Мөнхдэлгэр нар цэргийн насны залууст үзлэг хийж,

Чих хамар хоолойн эмч Уранчимэг Чих сонсголоо хамгаалж, дүлийрэлт өвчнөөс урьдчилан сэргийлье сэдвээр сургалт хийсэн.

Эрүүл мэндийн нийгмийн ажилтан Мөнхжаргалан Бэлгийн Замаар Дамжих Халдвар сэдвээр сургалт хийж зөвлөгөө мэдээллүүдийг өгч ажилласан.Сургалт өдөрлөгт 123 цэргийн насны залуус хамрагдаж нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгт орж, эрүүл мэндийн талаарх зөвлөгөө мэдээллийг авсан.

4 сарын 24-ны өдөр ХУД-ийн 10 – р хорооны Засаг Дарга Чинзоригт тус ӨЭМТ-ийн дарга Д.Туул уулзаж:

  1. Өрхийн эрүүл мэндийн төвийн бүтэц үйл ажиллагаа,
  2. Байрны асуудал,
  3. Буянт-Ухаа 2 хорооллын иргэдийн асуудал, иргэдийн эрүүл мэндэд тулгамдаж буй асуудалтай танилцан уулзаж ярилцсан.

Дүүргийн Засаг даргын 2017 оны 03 сарын 15-ны өдрийн А/54 дүгээр захирамжын хүрээнд Хогггүй Хан-Уул аян,   Хорооны Засаг даргын 2017 оны 03 сарын 24-ний өдрийн 49 дүгээр албан тоотын дагуу Амин тус өрхийн эрүүл мэндийн төвийн эмч ажилчид 03 сарын 25-ны өдөр 12:00 – 14:15 цагийн хооронд өөрийн эзэмшлийн талбайн хог хаягдлыг цэвэрлэж бүх нийтийн их цэвэрлэгээнд хамрагдлаа

 

 “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээлэл”-ийн дохиогоор ажиллах дадлага сургуулилалтанд 2017 оны 3 сарын 23-ны өдөр эмч ажилчид оролцсон. ХУД-ийн Онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах аврах 30-р ангийн аврагч гал сөнөөгч ахлах ахлагч Н.Гантулга бүртгүүлж оролцсон хамт олныхоо  мэдээллийг үнэн зөв, тодорхой өгч дадлага сургуульд идэвхитэй оролцсоноо тайлагналаа.Энэхүү арга хэмжээнд 7 эмч ажилтан,  өрхийн эрүүл мэндийн төвөөр үйлчлүүлж байсан 4 үйлчлүүлэгчийн хамт гамшгаас хамгаалах дадлага, сургалтанд оролцлоо.

2017 ны 3 сарын 16 –ны өдөр Хан-Уул дүүргийн Засаг дарга         Алдаржавхлан, Хан-Уул эрүүл мэндийн төвийн дарга Э.Бодьцэцэг, “Амин тус” өрхийн эрүүл мэндийн төвийн дарга Д Туул  нар гурвалсан ГЭРЭЭГ   нэг жилийн хугацаатай байгууллаа.

Түвшинбилэг төгөлдөр ХХК-тай 2017 оны 2 дугаар сарын 14-ний өдөр “Ариутгал халдваргүйтгэл, шавьж, мэрэгч устгал хийх гэрээ” 2 жилийн хугацаатай байгуулсны үндсэн дээр 2017 оны 3 сарын 17-ны өдөр үйлчлэгч байгууллагын халдвар судлагч  А.Баасанжав их эмчээр дээрх сэдвийн хүрээнд ажлын байран дах сургалт авч эмч, ажилчдын мэдлэг мэдээллийг дээшлүүлж ажиллаа. Сургалтанд 14 эмч ажилтан хамрагдсан.

2017 оны 02 сарын 16-ны өдөр 5-р хороо Манал-Үйлс ӨЭМТ, ХУЭМТөвийн Яармаг салбарын Чих хамар хоолойн кабинет хамтран “НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНД - ХАРИУЦЛАГА ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ЖИЛ”-ИЙН ХҮРЭЭНД “ЦЭРГИЙН НАСНЫ ЗАЛУУЧУУДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙДЛЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ” болзол уралдааны дагуу зохион байгуулсан уулзалтанд ахлах сувилагч, нийгмийн ажилтан нар оролцлоо

Хан-Уул Дүүргийн эрүүл мэндийн төвийн эмч, ажилчдын урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах тухай удирдамжийн дагуу тус өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, ажилчид 2 сарын 13 – ны өдөр цусны ерөнхий шинжилгээ өгч, 2 сарын 14 – ны өдөр мэдрэл, чих хамар хоолой, нүд, мэс засал, эхо, цээж гэрэлд харах, дотор зэрэг нарийн мэргэжлийн эмч нарт үзүүлж зөвлөгөө авлаа.

2017 оны 02 сарын 09-ны өдөр Олон улсын Эпилепсийн өдрөөр "Эмчилгээ тусламжийг сайжруулъя" уриан дор Манал-Үйлс ӨЭМТ-ийн эмч С.Нямсүрэн, НЭМА Р.Эрдэнэцэцэг, ХУЭМТ-ийн мэдрэлийн эмч Чулуун, салбар амбулаторийн мэдрэлийн эмч Мөнхдэлгэр, сувилагч Сарангэрэл, Гедеон Рихтер эмийн компани нар хамтран зохион байгуулсан өдөрлөгт нийгмийн ажилтан, эпилепси өвчнөөр хяналтанд байдаг иргэдийн гэр бүлийн гишүүдийн хамт оролцлоо.

Олон Улсын хорт хавдартай тэмцэх өдрийг тохиолдуулан Би чадна, бид чадна, та ч бас чадна уриан дор нөхөн үржихүйн эрүүл мэндийн хөтөлбөр хариуцсан эмч Мөнхтуул, хорт хавдраас сэргийлэх, хянах стратеги хариуцсан нийгмийн ажилтан, ахлах сувилагч нар 2 сарын 3-ны өдөр өдөрлөг зохион байгуулж 230 – р цэцэрлэгийн багш ажилтнуудад үзлэг шинжилгээнд хамруулж ажилласан. Үүнд: 

  • Шээсний шинжилгээ  - 20 ажилтан
  • В, С вирусын шинжилгээнд – 10 ажилтан
  • Умайн хүзүүний эсийн шинжилгээ – зорилтот насны 5 эмэгтэй
  • Биеийн жингийн индекс – 28 ажилтан
  • Хөхний үзлэг – 17 багш ажилтан
  • Артерийн даралт - 20 ажилтан

Хорт хавдартай тэмцэж, сэргийлье гарын авлага боловсруулж өдөрлөгт хамрагдсан багш ажилчдад тараан өглөө

 1 сарын 5-ны өдөр Эмч Бямбадаш, резидент эмч Хишигням, нийгмийн ажилтан Мөнхжаргалан нар 230-р цэцэрлэгийн Эрвээхий бүлгийн 31 хүүхдэд:

  • Шаргүй далд хэлбэрийн шар илрүүлэх
  • Амны хөндийн эрүүл мэнд
  • Чих хамар хоолойн өвчин
  • Арьс, харшил
  • Улаанбурхан
  • Салхинцэцэг
  • Назофарингит зэрэг чиглэлээр урьдчилан сэргийлэх үзлэг хийлээ

 Засгийн газрын 2001 оны 224 дүгээр тогтоол, Нийслэлийн эрүүл мэндийн газрын 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 2/81 тоот албан тоотын хүрээнд 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдрөөс 2 дугаар сарын 28-ны хооронд “Хүүхдийн түлэгдэлт-Эцэг эхийн хариуцлагаас” уриан дор 1 сарын аянг зохион байгууллаа. 

  1. 230, 219, 49-р цэцэрлэгийн багш ажилчдад, бага насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд 5 удаагийн сургалт зохион байгуулж 164 иргэнийг хамруулсан
  2. 2 төрлийн сурталчилгааны материалыг 758 иргэнд тараасан.
  3. ӨЭМТ-ийн ажилчид 230-р цэцэрлэгтэй хамтран иргэдийг хальтирч унахаас урьдчилан сэргийлж хальтиргаа гулгаа их үүсдэг хар цэгүүдэд  цас мөс арилгах цэвэрлэгээг хийн ажиллалаа.

 1 сарын 24 – ний өдөр Хан-Уул Дүүргийн Улаан Загалмайн Хороотой хамтран ажиллах гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсны үндсэн дээр ХУД 10- р хорооны 58 – 35 тоотод оршин суугч Золзаяа, тус хорооны 64 б байрны – 57 тоотод оршин суугч Хишигням, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч С.Мөнхтуул  нар улаан загалмайн гишүүн, эмч Б. Туул улаан загалмайн онцгой гишүүнээр тус тус элсэж 2017 оны 2 сарын 01 – ны өдөр тэмдэг болон үнэмлэхийг Амин тус ӨЭМТ-ийн ахлах сувилагч, ХУД –ийн УЗХорооны гишүүн Энхжаргал, Булган нар  гардуулан өгсөн.

 Өглөө заавал ус уухын таван тус

us1. Ус уух нь ходоодыг цэвэрлэж биед тэжээллэг бодис амархан шингэх нөхцөлийг бүрдүүлдэг.

2. Цус болон Булчингийн шинэ эсийн төлжүүлэлтийг нэмэгдүүлдэг.

3. Жин хаяхад туслана. Бодисын солилцоог эрчимжүүлнэ. Өөр юутай ч харьцуулашгүй гайхалтай эрдэс юм.

4. Өөгүй толигор арьс. Ус нь арьс хуурайшихаас хамгаалах төдийгүй  биеэс хорт бодисыг гадагшлуулж биеийг цэвэрлэдэг. Усыг тогтмол уух нь  таны арьсны толигор болон цэвэр байдлыг хадгална.

5. Тунгалагийн булчирхайн системийг тэцвэржүүлнэ. Бие дэх шингэнийг тэцвэржүүлж аливаа халдвар, өвчин тусахаас хамгаална.

Усыг зөв уух гурван алхам байдаг. Үүнд:
1.    Балгах
2.    Түр амсхийж амьсгаа авах
3.    Дахин уух гэсэн энэхүү дарааллыг баримталж хэт яаралгүй тайван уух нь ходоодонд хий дүүрч цүдийх, ходоод гэдэсний элдэв өвчинд нэрвэгдэхээс урьдчилан сэргийлэх тустайгаас гадна амны цангааг зөв, хурдан тайлдаг ажээ. Түүнчлэн нэг дор их ус уух нь эрүүл мэндэд тийм ч таатай биш юм.

Хаяг: Хан-Уул дүүрэг 10-p хороо 63-р байрны баруун хойд талд Амин Тус ѳрхийн эмнэлэг

Холбоо барих утас: 70049700