- Хөтөлбөр, стратегийн нэр
- Зорилго
- Хэрэгжих хугацаа
1. ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАР САЙЖРУУЛАХ ХӨТӨЛБӨР
2. “ЭЛЭГ БҮТЭН МОНГОЛ” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР
Монгол Улсын хүн амын дунд хепатитийн вирусын халдварын тархалтыг хязгаарлан хепатитийн С вирусын халдварын шинэ тохиолдлыг 2020 он гэхэд таслан зогсоож, хепатитийн вирусээс үүдэлтэй элэгний архаг үрэвсэл, хатуурал, хорт хавдрын шалтгаант нас баралтыг эрс бууруулна.
2017-2020
3. “ЭХ, ХҮҮХЭД, НӨХӨН ҮРЖИХҮЙН ЭРҮҮЛ МЭНД” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР
Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийг сайжруулах нийгэм, эдийн засгийн таатай орчинг бүрдүүлэн хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлж, иргэдийн болон иргэний нийгмийн оролцоог хангах замаар эрүүл мэндийн хүртээмжтэй, чанартай тусламж, үйлчилгээг бүх нийтэд тэгш хүргэснээр эх, хүүхдийн эндэгдлийг тогтвортой бууруулах
2017-2021
4. "ХАЛДВАРТ БУС ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ" ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР
Зонхилон тохиолдож байгаа халдварт бус өвчлөл, тэдгээрийн эрсдэлт хүчин зүйлсийн тархалтыг иргэн, гэр бүл, байгууллага, хамт олон, нийгмийн олон талт хамтын ажиллагаанд тулгуурлан зогсоох, түүнээс урьдчилан сэргийлэх, өвчний эрт үеийн хяналт, тандалтыг
сайжруулах
2020-2021
5. "ХАЛДВАРТ ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЭХ, ХЯНАХ" ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР
Халдварт өвчнийг тандах, сэргийлэх, дэгдэлтийн үеийн хариу арга хэмжээг уян хатан, чанартай, хүртээмжтэй, шуурхай зохион байгуулах чадавхийг бэхжүүлэхэд бусад салбарын оролцоог нэмэгдүүлэх, хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны санхүүгийн тогтвортой байдлыг хангах замаар халдварт өвчний тархалтыг бууруулах
2017 - 2021
6. "ЭРҮҮЛ ШҮД - ЭРҮҮЛ ХҮҮХЭД" ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР
Хүүхдийн шүдний тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, санхүүжилтийн тогтвортой байдлыг хангаж, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар хүүхдийн шүдний өвчний тархалтыг 30 хувиар, цоорлын эрчмийг 4 нэгжээр бууруулах
2019 - 2023
7. "БИЕИЙН ТАМИР СПОРТЫГ ХӨГЖҮҮЛЭХ" ЦОГЦ ХӨТӨЛБӨР
Биеийн тамир, спорт, чийрэгжүүлэлтийг хүн амын амьдралын хэв маяг, эрүүл аж төрөх ёсны салшгүй хэсэг болгох замаар хүн амын дундаж наслалтыг нэмэгдүүлж, биеийн тамир, спортын хөгжлийн түвшинг олон улсын жишигт хүргэж хөгжүүлэх
1-р үе 2011-2015 он
2-р үе 2016-2020 он
8. "ОРЧНЫ ЭРҮҮЛ МЭНД" ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР
Хүрээлэн байгаа орчны бохирдол, уур амьсгалын өөрчлөлтөөс хүний эрүүл мэндэд үзүүлж байгаа нөлөөллийг бууруулах замаар хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах, ажиллах, суралцах нөхцөлийг сайжруулах
2017 - 2020
9. "ОСОЛ ГЭМТЭЛ ХҮЧИРХИЙЛЛЭЭС СЭРГИЙЛЭХ" ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР
Осол гэмтэл, хүчирхийлэлд хүргэж байгаа эрсдэлт хүчин зүйлийг бууруулах, түүнээс сэргийлэх, осол гэмтлийн үед үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулан олон улсын жишигт ойртуулах замаар осол гэмтэл, хүчирхийллийн сөрөг үр дагаврыг багасгах
2016 - 2020
10. "ХОТЖИЛТ БА ЭРҮҮЛ МЭНД" ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР
Иргэд, хамт олон, аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллагын хамтын ажиллагаанд тулгуурлан хот, суурин газрын оршин суугчдын эрүүл, аюулгүй амьдрах таатай орчин, нөхцөлийг бүрдүүлэх, хотжилтоос хүний эрүүл мэндэд нөлөөлөх сөрөг хүчин зүйлээс урьдчилан сэргийлэх, түүнийг бууруулах, арилгах
2016 - 2020
11. "ХҮН АМЫН ХООЛ ТЭЖЭЭЛ" ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР
Хоол тэжээлийн талаарх хүн амын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх замаар иргэдийг эрүүл, аюулгүй хүнсээр хангаж, хоол тэжээлээс хамааралтай өвчин, эмгэгийг бууруулах
Нэгдүгээр үе шат: 2016-2020 он;
Хоёрдугаар үе шат: 2020-2025 он.
12. "ЭРҮҮЛ НАСЖИЛТ, НАСТНЫ ЭРҮҮЛ МЭНД" ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР
Хүн амын эрүүл, идэвхтэй насжилтыг дэмжин, настны эрүүл мэнд, халамж, хамгаалал, нийгмийн оролцоог
сайжруулан настны амьдралын чанарыг дээшлүүлэх
Нэгдүгээр үе шат: 2014-2017 он
Хоёрдугаар үе шат: 2018-2020 он
13. "ДАВСНЫ ХЭРЭГЛЭЭГ БУУРУУЛАХ" ҮНДЭСНИЙ СТРАТЕГИ
Хүн амын давсны хоногийн хэрэглээг 2025 он гэхэд 2011 оны түвшнээс 30 хувиар бууруулах
2015 - 2025