Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосонтой холбогдуулан эцэг, эхчүүд бага насны хүүхдээ харгалзах хүнгүйгээр гэрт нь цоожилж үлдээснээс аливаа аюул, эрсдэлээс өөрийгөө хамгаалах чадваргүй бага насны хүүхэд бэртэж гэмтэх, аюул, осолд өртөж амь насаа алдах тохиолдол гарсаар байна.

Онцгой байдлын ерөнхий газраас Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран “Хором бүрээ анхааръя” ахуйн осол, унаж бэртэхээс урьдчилан сэргийлэх аяныг өрнүүлж байна.  Аян үргэлжлэх хугацаа: 2020.01.10 - 2020.02.10

Орчны аюулгүй байдлыг хангуулах, олон нийтийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх замаар гэр орон, гудамж талбай, ажлын байранд хайхрамж болгоомжгүй байдлаас үүдэн унаж бэртэх, осол гэмтлийн тохиолдлыг бууруулах зорилготой юм.

Тоо баримтаас харахад 10 хүн тутмын 3 нь унаж бэртсэний улмаас эмнэлгийн тусламж үйчилгээ авсан. Осол гэмтэлд өртсөн хүмүүсийн 56,6 хувь эрэгтэйчүүд, 43,4 хувь нь эмэгтэйчүүд байна. Мөн унаж гэмтсэн 3 хүн тутмын 1 нь гэртээ байхдаа, 1 нь гудамж зам талбайд явж байхдаа гэмтжээ. Нийт унаж гэмтсэн тохиолдлын 88% нь нийслэлд бүртгэгдсэн байна.

Амьсгалын замын цочмог халдварт өвчин нь халуурах, толгой өвдөх, ханиалгах, хамраас нус гоожих, үе мөч болон булчингаар өвдөх буюу ерөнхий хордлогын шинж тэмдгээр илэрснээр өвчлөл, хүндрэл үүсгэдэг.

Тиймээс өвчилсөн тохиолдолд гэртээ байж эмчийн зөвлөсөн эмчилгээ, дэглэмийг мөрдөх хэрэгтэй. Цэцэрлэг, сургуулийн багш, эмч нар болон эцэг, эхчүүд өвчтэй хүүхдийг аль болох гэрт нь тусгаарлан эмчлэх нь өвчний эдгэрэлтэнд сайнаар нөлөөлөхөөс гадна бусад хүүхдэд амьсгалын замын цочмог халдвар тархахаас сэргийлэх ач холбогдолтой юм.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

 

 

 


Эрүүл хүүхдийн хоол хүнсний шимт тэжээл ба ач тус

baby-boy-preparing-healthy-food-isolated-19810758

Хоол бол хүмүүсийн хамгийн чухал хэрэгцээ байдаг. Хүмүүсийн амьдралын түвшин, амьдрах хэв маяг, хоол хүнсний сонголт өөр учраас хоол хүнс нь ч ондоо байдаг. Гэхдээ ямар ч эцэг эх хүүхэддээ хамгийн сайн бүхнийг хийж өгөхийг хүсдэг билээ. Энэ нь хүүхэд төрсөн тэр мөчөөс л эхэлдэг. Хүүхдийн хоол тэжээлийн талаарх энэхүү мэдээллээс та хүүхэддээ ямар шим тэжээл нэн чухал болохыг олж мэдэхээс гадна нэмэлтээр хоолны зөвлөгөө авах болно.

Төрсний дараа хүүхдийг шууд хөхөөр хооллох нь хамгийн сайн эхлэл юм. Эхний 6 сартайд ихэнхдээ хүүхдийн хоолны цэсэнд зөвхөн сүү байдаг. Мэдээж, хүүхдэд хамгийн сайн хоол нь эхийн сүү бөгөөд дөнгөж төрсөн хүүхдэд шаардлагатай бүхий л эрдэс, шим тэжээлийг хөхний сүү л өгөх боломжтой. Эхийн сүү нь маш чухал ач холбогдолтой бөгөөд тэжээллэг чанартай байдаг.

Жишээ нь эхийн сүү нь хүүхдийн хэвийн өсөлт, хөгжилд шаардлагатай бүхий л шимт бодисыг агуулсан ба халдвараас хамгаалдаг. Хөхний хүүхэд суулгалт өвчнөөр 14.2 дахин, амьсгалын цочмог халдвараар 3.6 дахин бага өвчилдөг. Эхийн сүү харшлаас хамгаална, оюуны чадавхийг дээшлүүлнэ. Эхийн сүү нь артерийн даралт ихсэлт, чихрийн шижин, зүрхний титэм судасны өвчин, элэгний өвчин болон хавдраас сэргийлнэ. Хүүхдийн шүд, эрүү зөв хөгжих, хэл ярианы хөгжил сайжрах, дунд чихний үрэвслээс сэргийлэх зэрэг ач холбогдолтой.

Гэхдээ зарим нэг шалтгааны улмаас хөхөөр хооллохоо цөөлөх, болих эсвэл бүр хөхүүлэхгүй байх нөхцөл үүсдэг. Жишээ нь зарим эх өвчний улмаас эсвэл эмийн эмчилээ хийлгэж байгаа тохиолдолд хүүхдээ хөхөөр хооллох боломжгүй болдог. Хөхөөр хооллохоос татгалзах бас нэг шалгаан нь хөхний толгой нь амархан хагарах, хүүхдээ хөхүүлж байх явцад нуруу нь хөших, хөхний өвчин байдаг. Дутуу төрсөн нярай хүүхэд ихэвчлэн хөхөө сорж хооллож чаддаггүй, зарим хүүхэд эхийн сүүгээр дангаар хооллоход хангалттай өсөж бойждоггүй. Хүүхдээ үлдээж гадагш явах эсвэл ажилдаа эргэж орох зэрэг өөр бусад шалтгаанаар хөхөөр хооллохоо зогсоох зайлшгүй шаардлага гардаг.

Ямар ч шалтгаанаар бай та хүүхдээ угжаар хооллох тохиолдолд таны хувьд тухайн нөхцөл байдалд зөв зүйл хийж байна гэдэгтээ итгэлтэй байх хэрэгтэй. Хэрэв та ийм шийдвэр гаргасан бол АНУ-ын Хүүхдийн эмч нарын холбоо, Европын хүүхдийн хоол боловсруулах замын эмгэг судлаач, элэгний эмч нарын холбооны зөвлөмжийн дагуу үйлдвэрлэсэн, эхийн сүүний уургийн харьцаагаах бүтээгдсэн дэлхийд чанараараа танигдсан бүтээгдэхүүн сонгоорой.

Дэлхий дахинд эхийн сүүтэй хамгийн ойрхон найрлагатай бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг Нутришиа компани нь 30 жилийн турш эхийн сүүг судлаж, түүнд үндэслэн бүтээгдэхүүнээ хөгжүүлж үйлдвэрлэдэг ба зөвхөн эхийн сүүг судлаад зогсохгүй хүүхдийн хоол боловсруулах эрхтэн тогтолцоо, хүүхдийн шаардалагатай шим тэжээл, дархлаа тогтолцоог нарийн судласны үндсэн дээр бүтээгдэхүүний шинэчлэлээ хийдэг учир Нутришиа компани бүтээгдэхүүнп хүүхэд бүрийн онцлогт тохирсон байдаг.

1-3 настай хүүхэд идэвхтэй өсч хөгждөг ба хоол тэжээлийн онцгой хэрэгцээтэй байдаг. Ихэнх шимт бодисын хэрэгцээ энэ насны хүүхдэд насанд хүрэгчдийнхээс өндөр байдаг.  Зарим нэгэн шимт тэжээл нь энэ үед илүү чухал бөгөөд цаашдын өсөлт болон суралцахад суурь болж өгөх юм. Жишээ нь хүүхдийн хоолны цэсэнд нэмэх шаардлагатай чухал шимт тэжээлүүдийг дурьдвал:

Төмөр

Хэрэглэх хэмжээ = 6.9мг өдөрт

Төмөр нь бидний биед маш олон чухал үүрэг гүйцэтгэдэг эрдэс юм. Энэ нь гемоглобины төлөвшилд чухал үүрэг гүйцэтгэдэг, цусан дахь уураг нь биед хүчилтөрөгч түгээдэг. Мөн түүнчлэн энэ нь таны хүүхдийн тархины үйл ажилгааг дэмждэг, цаашид суралцах чадавхийг дэмжиж өгдөг. Тиймээс насанд хүрэгчтэй харьцуулахад бага насны хүүхдэд биеийн жингийн 1 кг бүрт 5 дахин их төмөр шаардагддаг. Төмөр нь маш олон хоол хүнсэнд агуулагддаг боловч 3 нас хүртэлх хүүхдийн талаас дээш хувь нь авах ёстой хэмжээгээ авч чаддаггуй байна. Төмрийн дутагдал нь таны хүүхдийг ядрааж сульдаах, нойрмог болгохоос гадна цус багадалт, эрүүл мэндийн болон хөгжлийн асуудалтай болгож болзошгүй. Тиймээс та хүүхэддээ хоол хүнснээс өдөрт хангалттай төмөр авч байгааг шалгах нь чухал юм.

Төмөр агуулсан хүнсний бүтээгдэхүүн:

Тал тахианы цээж (ойролцойгоор 60г) 0.3мг агуулдаг

Бор тахианы мах – 60г 0.5мг агуулдаг

Чанасан хатуу өндөг – 1 бүтэн өндөг нь 1 мг агуулдаг

Хэрчим утсан үхрийн мах эсвэл хонины 1 хэрчим – (28г) 0.8мг

Сарин загас – 50г хэмжээ нь 1.4мг агуулдаг

Бууцай – 1 халбага болгосон бууцай 0.3 мг төмөр агуулдаг

Брокколи – 1 ургамал нь (20г) 0.2мг агуулдаг

Жигнэсэн шош – 1 халбага 0.3мг агуулдаг

Буудайтай талх – 1 дундаж хэрчим 0.6 мг агуулдаг

Сэвэг зарам – 1 халбага 0.7 мг агуулдаг

Хатаасан чангаанз – 1 чангаанз 0.3мг агуулдаг

Өглөөний хоол (сериал) – 1 аяга (30гр) 2.3 мг агуулдаг

Нутрилон 3 тэжээлийн сүүнд – 400 ml 1.2мг агуулдаг

Кальцийн өдрийн хэмжээ бол = 350мг

Бага насны хүүхдийн ясны хөгжилд кальци чухал ач холбогдолтой – бага насны хүүхдэд насанд хүрэгчтэй харьцуулахад 3 дахин илүү кальци хэрэгтэй байдаг.

Кальци нь ясны хөгжил хэвийн байхад чухал ач холбогдолтой. Энэ нь цусны нөжрөлт, мэдрэлийн төв болон булчингийн үйл ажиллагааг дэмждэг ба хүүхэд өсөхийн хэрээр эрүүл шүдтэй байхад тусалдаг. Сүү нь кальцийн маш сайн эх үүсвэр юм. Мөн түүнчлэн сүү нь хоолны чухал хэсэг боловч үнээний сүүнд шимт бодисууд хангалттай агуулагддаггүй.

Таны хүүхэд өдөрт 600 мл сүүнээс хэтрүүлэх хэрэггүй учир нь бусад шимт тэжээл болон хоол хүнсэнд нөлөөлж болзошгүй юм.

Хүүхдийнхээ хоолны цэсэнд оруулах сайн кальцитай хүнсний бүтээгдэхүүн:

Тослогтой сүү – 100 ml 118 мг агуулдаг

Тараг – 1 дундаж аяга тараг (125гр) 152 мг өгдөг

Бяслаг – 1 жижиг хэсэг (20гр) 150 мг өгдөг

Дүпү – 1 зүсэм (20гр) 296мг өгдөг

Нутрилон 3

Цайр:

Цайрын өдрийн хэмжээ 5мг

Цайр нь биеийн бүх эд эсүүдэд чухал эрдэс юм. Энэ нь өсөлт, ясны бодисын солилцоо, шархыг эдгээх болон ферментийн үйл ажиллагаанд оролцдог. Хүүхдийн амтлах болон үнэртэх мэдрэлд нөлөөлдөг. Бага насны хүүхдүүд насанд хүрсэн хүнтэй харьцуулахад 3 дахин их цайр шаарддаг ба зөв хэмжээгээр хэрэглэхэд хүүхэд насных нь туршид хэвийн өсөлтөнд хувь нэмэр оруулдаг.

Хүүхдийнхээ хоолны цэсэнд оруулах цайраар баялаг хоолуудыг дурьдвал:

Мах, сүү, цагаан идээ, баяслаг, талх, амуу тариатай өглөөний хоол гэх мэт багтддаг

Витамин А

Өдөрт уух хэмжээ = 400 мкг (0.4 мг)

Витамин А маш олон үүрэгтэй, хараа, арьс болон эсийн эрүүл мэндэд чурал ач холбогдолтой олон үйл ажиллагатай юм. Энэхүү витаминыг зөв хэрэглэх нь таны хүүхдийн цаашдын дарахлааг дэмждэг. Витамин А агуулдаг хүнсний бүтээгдэхүүнийг дурьдвал: Баяслаг, Өндөг, Тараг гэх мэт багтдаг. Витамин А нь лууван, хар ногоон, улбар шар, хүнсний ногоо, жимс жимсгэнд олддог бодис юм.Таны хүүхдэд хангалттай их сайн эх үүсвэр болох хоолны цэс бол лууван, төмөс, манго, бууцай, хар ногоон байцаа ба замаг гэх мэт байж болно.

Витамин С

Хэрэглэх хэмжээ = өдөрт 30 мг

Витамин С таны хүүхдийн дарила тогтолцооны үйл ажиллагаанд гол үүрэг гүйцэтгэдэг, байгалийн антиоксидант ба харшлаас хамгаална. Та хүүхдийнхээ хоол тэжээлээр хангалттай витамин С өгснөөр тэдний амьдалынхаа турш байгалийн эсэргүүцэх чадварыг нь бататгаж өгч байгаа юм. Бага насны хүүхдэд хэмжээнээсээ хамаараад насанд хүрэгчтэй харьцуулахад 4.5 дахин витамин С хэрэгцээтэй бөгөөд үүнд хоол хүнсэнд нь шинэ жимс болон ногоо багтаах хэрэгтэй, ялангуяа бууцай, улаан лооль, гүзээлзгэнэ болон жимс жимсгэнэ, жүрж, цэцэгт байцаа.



Элэгний өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

imagesЭлэг хүний биед ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?
Элэг эмзэг эрхтэн. Биед ашиггүй болсон зүйлийг гадагшлуулж, хорыг саармагжуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Таван  зуу  гаруй  үүрэг  биед  гүйцэтгэдэг  гойд   эрхтэн юм. Зүйрлэж хэлбэл хэвлийн дээд талын хойморт суугаа хаан лугаа адил юм хамгийн  том эрхтэн. Олон  тэр бум  эстэй  учраас  тийм  ч   амархан  өвчинд  бууж  өгөхгүй  байх.  Гэхдээ  элэг өвчлөхөд дотор эрхтнүүдийн өвчин сэдэрч, үйл ажиллагаа нь хямардаг.
Элэг өвчлөх шалтгаан
Элгийг гэмтээдэг хамгийн гол хүчин зүйл бол түүнийг   сонгож   гэмтээдэг  вирүсүүд юм. Дэлхийн эрдэмтэд вирусыг хоёр хувааж үздэг. Элгийг сонгомолоор гэмтээдэг вирус,  Элгийг дам нөлөөгөөр гэмтээдэг вирус  гэж.  Ханиад томуу, SARS, ДОХ-ын шувууны   хаиадны  вирус дам нөлөөгөөр элгийг гэмтээдэг. Элэг аминдэмлэг чанар, витамин ихтэй учир түүнд нь вирус үржиж, үрэвслүүлдэг. Сонгомолоор гэмтээдэг вирусыг архагшдаг, архагшдаггүй гэж хоёр хуваана. Элгийг сонгомолоор гэмтээдэг А, В, С, D, E, F, G. TT, Sin гэхэчлэн   10  гаруй  вирус байна л даа. Эдгээрээс архагшдаггүй вирус нь А, Е юм. Хоёрооc гурван хос вирус тээсэн хүн өвчлөл өндөр, хүндрэл ихтэй байдаг.  Эсвэл  нэг  вирусийн  хэд  хэдэн  төрөлөөр   өвчилөхөд   даамжирч   хүндрэх   хандлага  ажиглагдаж  байдаг.   Элгэнд ачаалал, хүндрэл өгдөг зүйл бол архи. Өндөр градустай архи элгэнд муу нөлөөтэй. Энгийн үгээр ойлгуулж хэлбэл архи элгийг боксын бээлийгээр олон удаа цохиж унагаж байгаатай адил юм. Мөн цианит, натри, хлор, бензин, метил зэрэг ууршимтгай бодис, хортой нөхцөлд удаан ажиллах нь элгийг хүнд гэмтээдэг.
    Элэгний өвчний хүндрэл 
Элэгний өвчин нь шарлаад хэдэн жилийн дараа хавдар болж илэрнэ гэж байдаггүй. Вирусээр өвчилсөн хүн аль болох шүдний чигчлүүр, сахлын машин солих, мэс засал хийлгэх, шүдээ эмчлүүлэхдээ болгоомжтой хандах хэрэгтэй. Шарласнаас  улбаалж олон жилийн дараа элэгний өвчин илэрдэг. Харин шарлаад  олон  жил өнгөрсний  дараа аажимдаа элэгний хатуурал болж хүндрэх  элбэг  байна л даа. Элэгний  вирүсийн   эсрэг  бие   мах бодийн  дархлаа   сайн   байвал  тэмцэж  устгах  бололцоотой.

Илрэх шинж тэмдэг ,  зовиур
Ядарч, сульдан шалтгаангүйгээр турж   эцдэг. Хөдөлмөрийн чадвар буурахаас гадна онцын шинж тэмдэг төдийлөн илрэхгүй. Зарим үед аюулхай дээр цанхайж    баруун хавирганы нумаар өвдөнө, нүдний салст, тагнай шарлан, өтгөн нь цайвар өнгөтэй гарч, царай харлаж  болно  шүү дээ. Гэхдээ ийм шинж тэмдэг  хүн болгонд адил илэрдэггүй. Үүнийг  манайхан “Хаврын ядаргаа” гэж андуурч, тоомжиргүй ханддаг. Оношлоод үзэхэд элгэнд нь томоохон хавдар хэдийнэ үүсчихсэн,  эсвэл  хатуурал  илэрсэн байдаг. Царай харлаж, зүс гундах нь төмөр, профин,  зэсийн солилцоо алдагдаж байна гэсэн үг. Монголчууд элэг муу гээд төмөр ихтэй рашаан уудаг. Энэ нь муу нөлөөтэй. Бодисын солилцоо хямарч байгаа нэг шинж нь царай харлах шүү дээ. Биеэр гардаг ягаан толбон тууралт хүн болгонд заавал гардаг шинж биш.

Элгэнд сөргөөр нөлөөлдөг эм
Парацетамол, сүрьеэгийн өвчинд уудаг, мөн жирэмслэхээс хамгаалах, антибиотик, тетрациклин, сэтгэцэд нөлөөлдөг  болон  нойрсуулах   эмүүд  элгэнд сөрөг нөлөө үзүүлдэг. Парацетомолыг дэлхийн дахинд элэг судлаачдын хурлаар болгоомжтой хэрэглэхийг сануулсан. Энэ эм элэгний циррозыг үүсгэдэг төдийгүй парацетамолын цирроз хэмээх бие даасан өвчин үүсгэдгийг шинжилгээгээр баталсан.

Элэгний өвчнөөс урьдчилан сэргийлэх аргууд

1. Архи дарсыг хэмжээтэй хэрэглэх

Насанд хүрэгсдийн гуравны нэг нь архи, архин төрлийн бүтээгдэхүүнүүдийг тогмол болон хэтрүүлэн хэрэглэдэг. Архийг тогтмол хэрэглэх нь элгийг хүндээр гэмтээдэг билээ. Үүнд элэгний хатуурал \цирроз\ орно. Бүх нас баралтын дотор элэгний хатуурлаар өвчилж нас барах явдал АНУ-д 7-р байранд ордог. Том хотуудад бол насанд хүрсэн эрчүүдийн 4-5 тутмын нэг нь архи, архин төрлийн бүтээгдэхүүн тогтмол хэрэглэдэг байна. Өдөрт 200 грамаас дээш архиийг 10-аас дээш жил тогтмол хэрэглэхэд элэг цирроз-хатуурал болж эхэлдэг байна. Элэгний эдүүд энэ үед холбогч эдээр солигдон сорвижиж үйл ажиллагаагаа хэвийн явуулж чадахгүйд хүрдэг. Энэ үед нь цирроз-элэгний хатууралыг архи хэрэглэхгүйгээр зогсоож болох боловч эмчилгээний хувьд тийм ч амаргүй учир дутагдалтай болсон байх ба удаан хугацаагаар эмчлүүлэх хэрэгтэй болдог.

2. Элэгний вирусээр өвчлөхгүй байх

Элэгний хурц үрэвслийг А вирусийн, архаг удаан өвчилж байгааг В вирусийн өвчлөл, ямарч шинж тэмдэггүйгээр элэг өвчилж байгааг С…… г. м нэрлэж байна. Эдгээр вирусуудаас өөрийгөө хамгаалах хэрэгтэй. Нэгэнт вирусийн халдвар авсан бол элэгээ хамгаалах арга барилд суралцах нь чухал.

3. Витамин С их хэмжээгээр хэрэглэх

Витамин С элэгийг хамгаалдаг гэсэн дүн гарсан байна. Өдөрт 500 мг-ийг хэрэглэхэд элэг хатуурах, өөхжихөөс сэргийлдэг байна. 5000 мг-ийг хэрэглэхэд элэгний өөхлөг буурч, 50,000 мг-ийг хэрэглэхэд өвчтөний биеийн байдал сайжирч, арьсны шар өнгө долоо хоногийн дотор арилж байсан байна. Тэгэхээр яаж хэрэглэх вэ гэдэг нь хүн бүрт гарч илэрч буй шинжүүдээс хамаарч өөр өөр байдаг.

4.Ногоо болон жимс тогтмол хэрэглэх

Ногоо жимс их хэрэглэх нь эслэг ихтэйгээс гадна аль ч эрхтэн системд эерэгээр нөлөөлдөг. Ногоо, жимсэнд өөх тос байдаггүй. Мөн В-ийн төрлийн витаминаар баялаг бөгөөд фолийн хүчлүүдийг агуулсан байдаг. Фолийн хүчил нь элэгний вирусийг эмчлэхэд ихэд тустай



Зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх

imagesБие махбодын хөгшрөлтийн процесс хамгийн гол хүчин зүйл болдог. Хөгшрөх тусам бие нь элэгдэн, судасны хана суларч, холестерин хуримтлагдах г.м. үйл явц эрчимтэй явагдаж эхэлдэг.

Артерийн даралт ихсэх : Зүрхний цусан хангамж хомсдох өвчин, тархинд цус харвах, бөөр ба зүрхний дутагдал үүсэхэд нөлөөлдөг үндсэн хүчин зүйл юм. Иймээс 45 нас хүрснээс хойш өөрийнхөө даралтыг хэмжүүлж, зүрхний эмчээс зөвлөгөө авч байх хэрэгтэй.

Тамхи татах: Зүрхний өвчин тусах эрсдлийг 3 дахин ихэсгэнэ. Амьдралынхаа 2 жилийг тамхи татахгүйгээр өнгөрөөвөл энэ эрсдэл дахин буурна. 10 жил татахгүй бол эрсдэл нь тамхи татдаггүй хүнийх шиг болж буурна.

Таргалалт: Бие махбодод илүүдэл өөх хуримтлагдах, ялангуяа бэлхүүс орчмоор хуримтлагдах нь зүрхний өвчин тусах эрсдлийг ихэсгэдэг.

Таргалалт нь чихрийн шижинд үүсэхэд нөлөөлнө. Харин чихрийн шижин нь зүрхний өвчин үүсэх таатай орчин болж өгдөг.

Цусан дах холестерины хэмжээг тогтмол үзүүлж, ихэсвэл эмчийн заавраар эм хэрэглэнэ. Зүрхний өвчин тусах эрсдэл өндөртэй бол зун наранд удаан шарахаас зайлсхийх хэрэгтэй.

Дэлхий соронзон орны хэлбэлзэлтэй өдрүүдэд зүрхэндээ онцгой анхаарч, эмчийн зөвлөгөөний дагуу урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээг авсан байхад илүүдэхгүй. Дэлхийн соронзон орны хүчтэй хэлбэлзэл нь цусны даралтыг огцом өөрчлөх аюултай байдаг.

Янз бүрийн эмийн бэлдмэлийг эмч зөвлөөгүйгээр дур мэдэн хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй. Ялангуяа “Виагра” мэтийн бэлгийн дур хүсэл өдөөгч, жирэмслэлтээс сэргийлэх уудаг эмүүд зэргийг туйлын болгоомжтой хэрэглэх шаардлагатай.

Стресс:  Сэтгэл зүйн ачаалал ихтэй хүмүүс мєн жолооч нар зүрх судасны євчинд єртємтгий байдаг. Аливаа стрессийн үед цусанд ялгардаг гормон нь судасыг агшааж, зүрхний агшилтыг эрчимжүүлдэг. Байнгын стресс нь судасыг байнга нарийсгасаар даралт ихдэлтийг үүсгэдэг. Иймээс ажил амралтын дэглэм сахиж амарч чаддаг байх нь чухал. мөн стресс нь чихэр, чипс мэтийн ашиг тус багатай хоол, ундыг хэт ихээр хэрэглэх, тамхи архийг хэтрүүлэн хэрэглэх зэрэг хортой зуршил үүсэхэд нөлөөлдөг.

Эрүүл байсан ч эмчид үзүүлж зөвлөгөө авч байх нь зөв ч гэлээ биеэ хэт чагнан, байнгын сэтгэл санааны дарамттай байх нь ямар ч хортой хүчин зүйлээс дутахааргүй сөрөг нөлөө үзүүлдэг болохыг сэтгэл судлаачид олон тооны судалгаагаар нотолсон байдаг гэдгийг мартаж болохгүй. Иймд тайван, өөртөө итгэлтэй, өөдрөг байх хэрэгтэй


Зика виурс хаяанд, Хятадад ирлээ

Хятадын нийслэл Бээжинд зика вирус илэрсэн нь энэ улсад анхны тохиолдол байлаа. Хятад бүсгүй энэ сарын 13-ны өдөр Венесуэлээс ирсэн юм байна.
Эмэгтэй нутагтаа ирсний дараа л өвчний шинж тэмдэг илэрч, эмнэлэгт хэвтүүлэн шинжилгээ хийснээр зика вирусын халдвар авсан болохыг нь тогтоосон байна.

Энэ аюулт вирус анх удаагаа бэлгийн замаар халдварласан тохиолдлыг германы эмч нар өнгөрсөн долоо хоногт илрүүлсэн юм. Немц эр дөрөвдүгээр сарын эхээр Пуэрто-Рикод яваад ирэхдээ энэ вирусын халдвар авснаа германд ирээд өөрийн хамтрагчдаа халдварлуулсан гэнэ.

Томуу томуу төст өвчнөөс сэргийлэх нь

Томуу, томуу төст өвчний  байдал

       Вирусээр үүсгэгддэг амьсгалын замын цочмог халдварт өвчин бөгөөд  агаар дусал, ахуй хавьтлын замаар халдварлана. 

 
      Томуу томуу төст өвчний тархалт манай орны хүйтэн сэрүүний улиралд  эрс нэмэгддэг бөгөөд одоогоор 11 сарын эхний 7 хоногийн байдлаар  Нийслэлийн  эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлж буй нийт өвчтөний 5,9%,  хүүхдийн түргэн тусламжийн дуудлагын 50 гаруй хувийг амьсгалын  замын өвчлөл  эзэлж байна. Хүүхдийн ор бүхий эмнэлгийн ачаалал нэмэгдэж байгаа тул бага насны хүүхдийг амьсгалын замын халдвар, томуу, томуу төст өвчний  хүндрэлээс сэргийлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах  шаардлагатай байна.

 

Томуу томуу төст өвчний үед илрэх шинж тэмдэг:

 Халуурах, ханиалгах, толгой өвдөх, үе мөч булчингаар өвдөх, хоолой хөндүүрлэх, нус гоожих, хамар битүүрэх, цөөн тохиолдолд бөөлжих, суулгах шинж тэмдэг илэрнэ

Урьдчилан сэргийлэх

ТТТөвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн сайн хамгаалалт нь биеийн эсэргүүцэл сайн байх явдал тул чанарлаг хоол хүнс хэрэглэн, биеийн тамирын дасгал хөдөлгөөнийг эрхэмлэн, хангалтттай амрах, хорт зуршил хэрэглэхгүй байх.

 

Томуу томуу төст өвчний шинж тэмдэг илэрвэл яах вэ?

 

·          Эмчийн зааврын дагуу гэрийн нөхцөлд  тусгаарлан  хэвтрийн  дэглэм баримтлан эмчилгээ хийх

·          Ханиах найтаах үедээ ам хамраа таглах

·          Хүйтний улиралд даарч хөрөхгүй байх

·          Ханиах найтаах үедээ ам, хамраа нусны алчуур, сальфеткаар таглах, цэр нус, шүлсээ ил задгай хаяхгүй байх

·          Гэр сургууль, цэцэрлэг, ажлын байрны өрөө тасалгаанд цаг тутамд 10-15 минут цэвэр агаар оруулж, өдөрт 2-оос  доошгүй  удаа чийгтэй цэвэрлэгээ хийх

·          Хүүхдийг цэвэр агаарт салхилуулах

·          Хамрын салстыг сонгино сармисын тосон хандаар арчих

·          Илчлэг сайтай, аминдэмээр баялаг хоол хүнс , жимс, жимсгэний шүүс  элбэг хэрэглэх . Хоолондоо сармис хэрэглэх

·          ТТТӨвчнөөс сэргийлэх цэгчилсэн иллэг хийх

·          Үзвэр үйлчилгээ олон нийтийн газраар сэлгүүцэхгүй байх

·          Амны хаалт зүүж хэвших

 

Томуу томуу төст өвчний шинж тэмдэг илэрвэл яах вэ?

·            Эмчийн зааврын дагуу гэрийн нөхцөлд  тусгаарлан  хэвтрийн  дэглэм баримтлан эмчилгээ хийх

·            Ханиах найтаах үедээ ам хамраа таглах

 

Томуугаас сэргийлэх уламжлалт ангаах ухааны энгийн арга

·          Алт, мөнгөний ионтой ус хэрэглэх

·          Сармис хүзүүнд нь зүүх

·          Чихэр өвс буцалгаж уух

·          Нохойн хошуутай цай хэрэглэх

·          Цагаан гаа, сармистай шөл

·          Аарц (шөлөнд чанаж уулгаж хөлөргөх)

·          Сүүнд сармис буцалгаж уулгах

·          Хүйтэн агаар амьсгалахгүй

·          Даарч жиндэхгүй байх

·          Шингэн зүйл  өдөрт  2-3 литрийг  уух

·          Халуун  ус, ууранд   суух  (5 рашаантай)

ХДХВ-ын халдварын хоёр тохиолдол бүртгэгдлээ

2012 оны 2 дугаар сарын 14

Өнгөрсөн долоо хоногт ХДХВ-ын халдварын 2 шинэ тохиолдол бүртгэгдэж, онош батлагдсан нь албан ёсоор мэдээлэгдсэн. Тэд 30-45 насны, эрэгтэй хүмүүс, одоогоор биеийн байдал нь хэвийн, вирус тээгч үе шатандаа байна гэж эмч нар мэдээллээ. Тохиолдлуудыг идэвхтэй тандалт судалгаагаар илрүүлэн, эмчийн хяналтанд оруулсан. Тандалт судалгаа үргэлжилж байна. Эдгээр нь манай улсад бүртгэгдсэн ХДХВ-ын халдварын  102 дахь тохиолдол болж байна.
Иргэдийг ХДХВ-ын халдвараас сэрэмжлэхийг анхааруулж, дараах мэдээлэл, зөвлөгөөг өгч байна.



ХДХВ-Хүний Дархлал Хомсдолын Вирус гэсэн үг
ДОХ- Дархлалын Олдмол Хомсдол гэсэн үг
Хүний дархлал хомсдолын вирус /ХДХВ/-ын халдвар нь ХДХВ-ээр үүсгэгддэг архаг явцтай халдвар юм.
Дархлалын тогтолцоог гэмтээх явц нь 6 сараас 10 жил үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд тухайн хүнд зовиур илрэхгүй ч халдвараа тараах эрсдэлтэй байдаг.


Халдварын эх уурхай:
ХДХВ-ын халдвар тээгч болон ДОХ-той өвчтөн

Халдвар дамжих зам:
Бэлгийн зам: ХДХВ/ДОХ-ын халдвартай хүнтэй хамгаалалтгүй /бэлгэвчгүй/ бэлгийн хавьталд орох
Цусаар: Халдварлагдсан цус, цусан бүтээгдэхүүн сэлбүүлэх, эд эрхтэн шилжүүлэн суулгах, зүү тариурыг дамжуулан хэрэглэх
ХДХВ-ийн халдвартай эхээс хүүхдэд: жирэмсэн үед, төрөх үед болон төрсний дараа хөхний сүүгээр дамжин халдварлана.

Халдвар дамжихгүй зам:
Шүлс
Нулимс
Хоол хүнс, аяга халбагаар
Агаар дуслын зам /ханиах, найтаах зэрэгт шүлсээр/
Шумуул болон бусад төрлийн хорхой шавьж
Хамт амьдрах, ажиллах, суралцах
Тэврэх, үнсэх
Бассейн, халуун ус, бие засах газар зэрэгт ороход халдахгүй.

ХДХВ-ын халдвараас урьдчилан сэргийлэх арга замууд:
Хосууд бие биендээ үнэнч байх Тохиолдлын бэлгийн хавьтлаас татгалзах, тэвчих Бэлгэвчийг зөв, тогтмол хэрэглэх
ДОХ нь одоогоор төгс эмчилгээгүй үхэлд хүргэдэг өвчин. Гэхдээ ДОХ-оос урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой.
Монгол Улсад ХДХВ/ДОХ-ын тархалт бага түвшинд байгаа хэдий ч өртөмтгий байдал маш өндөр.
ДОХ зөвхөн эрүүл мэндийн асуудал биш, харин нийгэм болон хөгжлийн асуудал.
Эрүүл саруул харагдаж байгаа хүн ХДХВ-ийн халдвартай байж болно.
Ямар ч өвчнөөр өвчилсөн байх нь хувь хүний нууц  тул хэн ч түүнийг цааш нь задруулж, гутаан доромжилж болохгүй. Харин халдвар авсан байж болзошгүй тохиолдолд цаг алдалгүй шинжилгээ өгөх нь хэрэгтэй.
Гаднаас нь хараад халдвар тээгч гэдгийг мэдэх боломжгүй, тул зөвхөн халдвартай нь мэдэгдсэн цөөхөн хүмүүс рүү анхаарлаа чиглүүлэх биш, харин хүн өөрөө хариуцлагатай байж, өөрийгөө ДОХ-оос хамгаалахад анхаарах нь чухал. Та өөртөө “ Би ХДХВ, ДОХ-д  өртөх эрсдэлтэй юу?” гэдэг асуулт тавиад үнэн голоосоо хариулах гээд үз дээ.
ХДХВ хүнд халдварлан орох 3 зам байна. Үүнд
Бэлгийн зам: хамгаалалтгүйгээр /бэлгэвчгүй/ дараах байдлаар бэлгийн хавьталд орох, Үүнд: 19-ээс эрт насандаа бэлгийн хавьталд орох, олон хүнтэй хавьталтай байх, тохиолдлын байдлаар бэлгийн хавьталд орох, бэлгийн замын халдварт өвчинтэй байх, эрэгтэй хүн эрэгтэй хүнтэй бэлгийн хавьталд орох, биеэ үнэлэх байдлаар бэлгийн хавьталд орох, амаар болон шулуун гэдсээр бэлгийн ажил хийх
Цусаар: Халдварлагдсан эсвэл баталгаагүй цус, цусан бүтээгдэхүүн сэлбүүлэх, олон дахин сэлбүүлэх, эд эрхтэн шилжүүлэн суулгах, баталгаагүй эмнэлэг, гадуур гэрээр тариа хийлгэх, зүү тариурыг дамжуулан хэрэглэх, ялангуяа хар тамхи мансуурах бодисыг тарьж хэрэглэх, арьс салстаа гэмтээх шивүүр, гоо сайхны мэс ажилбар, чих, хамар, уруул, зовхи, хөх, хүйс, хэлүү цоолох, гэмтлийн ил шарх, хүний цус, биеийн шингэнтэй бээлий хамгаалалтгүйгээр шууд харьцах аливаа үйлдэл хийх гэх мэт,
ХДХВ-ын халдвартай эхээс хүүхдэд: жирэмсэн үед, төрөх үед болон төрсний дараа хөхний сүүгээр дамжин халдварлана.
ДОХ нь БЗДХ мөн үү? – Мөн.
Гэхдээ бусад Бэлгийн Замаар Дамжих Халдвар (БЗДХ)-уудаас ялгаатай нь ДОХ-ыг төгс эдгээх боломжгүй. Бусад БЗДХ-тай байх нь ХДХВ-ийн халдварыг авах болон тараах боломжийг 3-10 дахин ихэсгэдэг.

ХДХВ [+] эерэг гэж юу гэсэн утгатай вэ?
Энэ нь тухайн хүн ХДХВ-ыг тээгч буюу ХДХВ-ын халдвар авсан гэсэн үг.

Цонх үе гэж юу вэ?
Халдвар авснаас хойш дархлалын тогтолцоо халдварыг эсэргүүцэж эхэлтэл ойролцоогоор 3 сар (заримдаа 3-6 сар) өнгөрдөг. Энэ 3 сарын хугацаанд цусны шинжилгээнд өөрчлөлт гарахгүй байж болох тул ХДХВ оношлогдохгүй. Энэ үеийг “Цонх үе” гэж нэрлэдэг. Иймээс ямар нэгэн эрсдэлтэй үйлдэлд өртсөн бол 3 сарын дараа дахин шинжлүүлэх хэрэгтэй.

Хэн ХДХВ/ДОХ-ын халдварыг авч болох вэ?
Хэн ч ХДХВ-ын халдварыг авч болно, хүн бүр өртөх эрсдэлтэй. ХДХВ нь яс үндэс, шашин шүтлэг, нас хүйс, ажил мэргэжил, боловсрол, бэлгийн харьцааны шинж төрхөөс үл хамааран дамжина.

ХДХВ/ДОХ-той хүнийг хараад таньж чадах уу?
Үгүй.

ДОХ төгс эмчлэгдэх үү?
ДОХ-ыг төгс эдгээх эмчилгээ хараахан гараагүй боловч амьдрах хугацааг уртасгах эмийн эмчилгээ байна.

ХДХВ/ДОХ-той ч гэсэн удаан амьдрах боломж байна. Харин гутаан доромжлол, ялгаварлан гадуурхалт нь цаг алдалгүй эмчилгээ авахад хориг саад болдог. Хүмүүс ХДХВ/ДОХ-ын талаар ямар ташаа ойлголттой байдаг вэ?
ХДХВ/ДОХ-ын халдвартай хүнтэй хамт ажиллах, амьдрах, хооллох, асрах, тэврэлдэх зэрэгт халдвар авах магадгүй гэж боддог.
Тэгвэл тийм биш, зөвхөн халдвартай хүний цус, үрийн шингэн, үтрээний шүүрэл хүний биед нэвтэрсэн тохиолдолд л халдвар авах боломжтой.

ХДХВ/ДОХ/БЗДХ-аас хэрхэн сэргийлэх вэ?

ХДХВ/ДОХ/БЗДХ-аас сэргийлэх алтан дүрэм буюу ABCD-ын дүрмийг мөрдвөл халдвараас өөрийгөө болон бусдыг хамгаалж чадна.
А: Тэвчих (гэрэлтлээ бэлгийн харьцаанд орохгүй байх, гэрлэсэн бол
тохиолдлын бэлгийн харьцаанаас татгалзах)
B: Бие биедээ харилцан үнэнч байх
C: Бэлгийн харьцаанд орох бүртээ бэлгэвчийг тогтмол зөв хэрэглэх
D: Хар тамхи, мансууруулах бодис хэрэглэхээс татгалзах

Трихомониаз

Тодорхойлолт

Trichomonias Vaginalis-аар  үүсгэгдэж  шээс бэлгийн замын хавтгай  хучуур  эсийг гэмтээн клиникт загатналт, өвдөлт, хорсох, салстын улайлтаар илэрдэг ялгадаст өвчин юм.

Тархалт

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хийсэн судалгаагаар дэлхийн нийт хүн амын 10% нь трихомониазын халдварт өртсөн гэсэн мэдээлэл байдаг бөгөөд уг өвчнөөр жил бүр ойролцоогоор 170 сая хүн өвчилдөг гэсэн байна. Ихэвчлэн бэлгийн идэвхитэй амьдралд байгаа эрэгтэй (15-39 нас ), эмэгтэй (18-39 нас ) хүмүүс өвчилдөг. Маш ховор тохиолдолд бэлгийн бус замаар халдварлаж болно. Trichomonias Vaginalis нь голчлон микоплазм, гонококк, гарднереллёз, уреаплазм, мөөгөнцөр, хламидтай хавсарч тохиолддог тул нарийн шинжлэх шаардлагатай.

Шалтгаан

Физиологийн шалтгаанууд:

1. Бэлгийн бойжил болон цэвэрших хүртлэх үе

2. Цэвэршилтийн, цэвэршилтийн дараах үе

3. Жирэмслэлт

4. Төрсөний дараах үе

5. Абортны дараах үе

6. Овуляци ба сарын тэмдэгийн үед орно.

Эмгэг шалтгаануудад:

1. Эмгэг гипоэстрогенея

2. Дотоод шүүрлийн өвчнүүд

3. Цусны өвчнүүд

4. Гипоавитаминозууд

5.  Дархлаа дутмагшил

6.  Бэлгийн болон бэлгийн буе гаралтай архаг үрэвсэлт өвчнүүд

7.  Хорт хавдарууд

8.  Цусны хамшинжүүд

9.  Шээс бэлгийн замын холимог болон хавсарсан халдварууд орно.

Нөлөөлөх хүчин зүйл :

Микроорганизмын зүгээс

•   Үүсгэгчийн тоо хэмжээ

•   Trichomonias Vaginalis-ын эмгэг төрегч болон хоруу чанар

Макроорганизмын зүгээс

•   Хэсгийн болон ерөнхий дархлааны байдал

•   Шээс бэлгийн замын хучуур эсийн хэвийн байдал, үтрээний рн,  микрофлоруудын бүрэлдэхүүн

Бэлгийн замаар дамжих арьсны өвчин

Хамуу  – хамууны  хачигаар үүсгэгддэг халдварт өвчин юм. Эмэгчин хачиг 0,3-0,4 мм байдаг ба 1 сар амьдардаг. Эмэгчин хачиг арьсны өнгөн хөрсний доогуур хамууны жим үүсгэн тэндээ 2-3 өндөг тавьдаг. Өндөгнөөс 2 долоо хоног орчмын дараа нас бие гүйцсэн хачиг бий болж арьсны гадаргуу дээр гаран эвцэлддэг.Эр хачиг нь үр тогтоосны дараа үхнэ. Үр тогтсон эм хачиг арьсны өнгөн хөрсний  доогуур орж өндгөө төвих байдлаар амьдралын цикл нь үргэлжилнэ.Халдварлалт
Бэлгийн хавьтлын үед болон ахуйн нягт хавьтлаар (хувцас, ор дэрний цагаан хэрэглэл г.м.) халдварлана. Хамууны хачиг нь тасалгааны температурт хүний биеэс гадна орчинд 2-3 хоног амьдарна. 60 С хэмд 1 цаг, буцалгахад тэр дороо үхнэ.Нууц хугацаа
Нас бие гүйцсэн хамууны хачигаар халдварласан тохиолдолд өвчний нууц хугацаа 2- 3 хоног, хамууны авгалдай өндөгөөр халдварласан тохиолдолд нууц хугацаа 10-14 хоног байна.Шинж тэмдэг
Хурууны салаа, бугуйн дотор тал, цавь, хэвлий, гадна бэлэг эрхтэн, өгзөг г.м. биеийн хэсгүүд дээр хосоороо байрласан орой дээрээ маш жижиг цэврүүнцэртэй гүвдрүүт тууралт гарна. Загатнаа их, ялангуяа орой, шөнийн цагаар ихэсдэг. Хүүхдэд шуу, тохой, өгзөг, хэвлий, хүзүүгээр тууралт гарч, хүндэрвэл идээлж болно.Оношлогоо
Эмнэлзүйн шинж тэмдэгээр оношийг тавина. Мөн боломжтой тохиолдолд хамууны жимийг илрүүлэх шинжилгээ хийнэ.


Эмчилгээ
Дараахь эмийн бэлдмэлүүдийг хэрэглэнэ:
– хүхэртэй тос: өдөрт 1 удаа 5 хоног дараалж толгойноос бусад бүх биеэр түрхэнэ. 5 дахь хоногийн дараа сайтар савандаж усанд орж цагаан хэрэгслийг солин ариутгал хийнэ. Хүүхэртэй тос нь үнэр ихтэй, зарим тохиолдолд арьс цочроож харшил өгөх сул талтай.
– бензилбензоаттай тос: зааврын дагуу хэрэглэнэ
– спрегаль цацлага:  толгойноос бусад бүх биеэр 1 удаа цацна. 12 цагийн дараа савандаж угааж цагаан хэрэгслийг солин ариутгана.
– хамууны үндсэн эмчилгээний хажуугаар харшил эмзэгшил бууруулах зорилгоор харшлын эм, тос хэрэглэж болно.
– ор дэрний цагаан хэрэгслийг ариутгахдаа буцалгаж  2 талаас нь индүүднэ.
Бэлгийн замаар дамждаг бусад өвчний эрсдэл бий юу? Арьсны халдварт өвчин /хамуу, умдагны бөөс, халдварт нялаахай/ бэлгийн замаар халдах нь бэлгийн замаар дамждаг бусад өвчний дохио болдог гэж ойлгож болно. Тиймээс та зайлшгүй бэлгийн замын бусад халдварыг илрүүлэх шинжилгээнд хамрагдаарай.

Шээс бэлгийн замын хламидиоз

Ерөнхий:

Хламидиоз гэдэг өвчин нь шээсний сүв, шулуун гэдэс, үтрээ, умайн хүзүү, үрийн хоолой, өндгөвч, түрүү булчирхай, төмсөг зэрэг шээс бэлгийн дотор гадна бэлэг эрхтэнийг гэмтээдэг бэлгийн халдварт өвчнүүдийг нэг юм. Үүсгэгч нь Chlamydia trachomatis.
Үтрээ болон шулуун гэдсээр хамгаалалтгүй бэлгийн хавьталд орсон тохиолдолд халдварладаг. Амаар бэлгийн хавьталд орсон тохиолдолд мөн халдварлах боломжтой гэж үздэг. Хүүхэд төрөх үед эхээс төрөх замаар халдар аван нүд, уушгины үрэвслээр илэрдэг. Жорлонгийн суултуур, усан сан, саун, нийтийн алчуур, сав суулга гэх мэт ахуйн халдварлалт бараг үгүй, учир нь Chlamydia trachomatis гадаад орчинд тэсвэр муутай.

Өвчний нууц хугацаа: 1-3 долоо хоног


Шинж тэмдэг:
Хламидиоз эрэгтэйчүүдийн 46%, эмэгтэйчүүдийн 67% огт шинж тэмдэггүй явагддаг.
Энэ өвчин ихэнхдээ ямар нэгэн илрэх онцгой шинж тэмдэггvйгээр явагдана. Цөөн тохиолдолд бэлэг эрхтнээс салслаг зvйл бага хэмжээгээр ялгарна. Заримдаа нулимс гоожихгvй, нvд нуухталгvйгээр ихээхэн улайна. Харин уг өвчин туссанаас нэлээн хэдэн сарын дараа жинхэнэ хор хохирол нь бэлгийн амьдралд хортойгоор илэрч тvрvv булчирхайн vрэвслээс эхлээд дур тавилтыг мэдрэхгvй болтол хvндэрнэ.
Халдвар авснаас 7-21 хоногийн дараа шинж тэмдэг нь илрэх ба мэдэгдэхгvй байж болно. Эрэгтэй хvмvvст бэлэг эрхтнээс нь ялгадас гарах, шээхэд өвдөх шинж тэмдэг илрэх ба эмэгтэйчvvдэд vтрээнээс хэвийн бус ялгадас болон цусархаг ялгадас гарах, бэлгийн хавьтлын vед өвдөх, бөөр, давсаг орчмоор өвдөх шинж тэмдэг илэрдэг.

Хламидын шинжилгээ:
Хламидыг умайн хvзvv, шээсний сvв болон хошногоноос нь арчдас авч шинжлэх ба эрэгтэйчvvдэд шээсний шинжилгээгээр илрvvлж болдог.
Илрvvлэх нь амаргvй байдаг болохоор шууд иммунофлюресценц (ШИФ) болон ДНК оношлогоо (ПГУ) зэрэг илүү нарийн шинжилгээ хийх хэрэгтэй болдог.

Эмчилгээ:
Эмчилгээний үндэс нь антибиотик боловч зөвхөн өвөрмөц хүрээний антибиотикууд нөлөөлдөг. Мөн эдгэрэлтэнд өвчтөний дархлалын байдал асар их нөлөөтэй тул эмчилгээнд дархлаа дэмжих, витаминжуулах, физик эмчилгээ зэргийг хавсран  дархлал сэргээх бэлдмэлvvд, поливитаминууд, амьдралын төлөв байдлаа хэвийн болгох, хоолны дэглэм, эмчилгээний vеэр бэлгийн амьдралаас татгалзах зэрэг ордог. Эмчилгээ бvх бэлгийн хамтрагчдыг хамрах ёстой. Курс эмчилгээ дууссаны дараа хянах шинжилгээ өгнө. Хэрэв хламид илрэхгvй бол шинжилгээг сарын дараа дахин өгнө.


Үр дагавар:
Эрэгтэй хvнд хламидиоз эр бэлгийн эс үүсдэг эрхтэнүүдэд үрэвсэл үүсгэн үргүйдэлд хүргэх аюултай. Эрэгтэйчvvдийн хламидиозын бас нэгэн хvндрэл нь түрүү булчирхайн үрэвсэл юм (простатит).Эмэгтэй хүн жирэмслэж чадахгvй болно.

Хламидын халдвараас хэрхэн сэргийлэх вэ?
Бэлгийн харилцааны аюулгvй зан vйл болох тэвчих, vнэнч байх, бэлгэвч хэрэглэх зэрэг зан vйлийг амьдралдаа хэвшvvлж чадвал энэ өвчнөөс бvрэн сэргийлж чадна.

Бэлгийн замын лимфогранулём буюу цавины лимфгрануломатоз

1999-2-14-p4_5(1)Бэлгийн замын лимфогранулём буюу цавины лимфгрануломатоз – Chlamydia trachomatis –ийн L1-L3 төрлөөр үүсгэгддэг бэлгийн замын халдварт өвчин юм.

Тархалт: Өмнөд Америк, баруун ба зүүн Африкийн улсууд, зүүн өмнөд Ази, Европын далайн эрэг хавийн орнуудад нэлээн тархсан өвчин. АНУ-д жил ийм оноштой 500-1000 хүн бүртгэгддэг байна. Хүйтэн бүсийн орнуудад ховор тохиолддог ба ихэвчлэн гаднаас дамжин ирсэн байдаг.

Халдварлалт: бэлгийн замаар халварлана, ахуйн халдварлалт бараг үгүй.

Нууц хугацаа: 5- 10 хоног, дунджаар 10 хоног

Шинж тэмдэг: эхлээд бэлэг эрхтэн дээр үүсгэгч орсон газар үл анзаарагдам жижиг товруу эсвэл үүсээд хурдан алга болдог. 1 – 4 долоо хоногийн дараа цавины булчирхай цочирч хатуу, эмзэг, өөр хоорондоо наалдсан байдалтай болно. Булчирхайн дээрхи арьс ягаанаас хөхөлбөр улаан хүрэн өнгөтэй болно. Яваандаа булчирхайнууд задарч шар идээ гарна.

Хүндрэл: өвчний эрт үедээ нян нь эд эсийг идээлүүлж цооролт үүсгэдэг. – хошногоруу цоорхой үүсэх – шулуун гэдэс – үтрээний цоорхой үүсэх – давсаг – шулуун гэдэснийй цоорхой үүсэх – давсагны цоорхой үүсэх – шээсний сүвний цоорхой үүсэх – хуйхнагны цоорхой үүсэх

Хожуу хүндрэл нь: – шулуун гэдэсний нарийсал – шээсний сүвний нарийсал – бэлэг эрхтэн аврага том болно

Оношлогоо: Эмнэл зүйн шинж тэмдэг болон лабораторын шинжилгээ (иммуноферментийн шинжилгээ, ургалт, РИФ) дээр үндэслэнэ.

Эмчилгээ: Сульфаниламидын бүлгийн эм болон антибиотик хэрэглэнэ. Эмчилгээний хугацаа 3 долоо хоног орчим байна. Өөрсдөө бие даан эмчлэхийн хатуу хориглоно. Урьдчилан сэргийлэх боломжтой юу? Халдвар авснаас хойш өвчний нууц хугацаандаа байх үед урьдал эмчилгээ хийж өвчнийг даамжирахаас сэргийлэх боломжтой.

Харвалттай хүнд хэрхэн туслах вэ?

Харвалттай хүнд хэрхэн туслах вэ?

Монголд хамгийн түгээмэл тохиолддог өвчнүүдийн нэг бол цус харвалт байдаг. Хэрэв ойр дотнын хэн нэгэн чинь харвасан бол үүний үр дагавар гэр бүл болон амьдралын хэв маягт чинь маш их нөлөөлдөг. Дотныхоо хүнийг гэртээ аюулгүй бас тав тухтай байлгахад нь доорхи энгийн зөвөлгөөнүүд таньд тус болно:

  -Харвасан хүний биед олон тооны өөрчлөлтүүд гардаг. Тухайлбал, алхах, залгих, бусадтай харилцах, юмс тогтоох, харах, амтлах, тэнцвэрээ олох, мөн анхаарлаа төвлөрүүлэх зэрэг үйлдэлүүдэд өөрчлөлт гарч болно. Тиймээс гэмтсэн аль нэг чадвар хэр хурдан буцан сэргэх нь тухайн хүний онцлогоос хамаарах ба үүнд тэвчээртэй байх нь чухал. Зарим хүмүүс хэдхэн долоо хоногийн дотор сэргэдэг бол зарим хүн хэдэн сарын дараа сэргэдэг.

-Харвалтын дараа хэвийн амьдралдаа аль болох хурдан эргэж орох нь чухал. Мөн харвасан хүндээ гэр бүл дотроо ямар нэгэн үүрэг, хариуцлага үүрүүлэхийг хичээх нь чухал. Ингэснээр тэр хүнийг “огт хэрэггүй” болоогүй гэдгийг нь ойлгуулж сэтгэл санааг нь өөдрөг байлгана.

- Хувцасаа өмсөх, хоолоо идэх зэрэг чадвараа дахин сэргээж сурах нь харвалттай хүмүүсийн хувьд тийм ч амар биш даалгавар. Зарим тохиолдолд сунагч гар, өмсгөгч саваа болон товч товчлогч зэрэг хувцас өмсөхөд туслах хэрэгслүүдийг хэрэглэснээр сурах чадварыг арай түргэтгэх боломжтой байдаг.

- Харвалттай хүний ой санамж бага зэрэг мууддаг тул зарим хүмүүст эм уухыг сануулагч, ярьдаг хуанли, сэрүүлэгтэй цаг зэрэг хэрэгслүүд амьдралд нь нэмэртэй байж болно. Ингэснээр  эмээ уухаа, болон хоол ундаа цагтаа идэхийг нь алдуулахгүй байж болно.

- Хэрэв харвалтын улмаас тухайн хүний гарын хөдөлгөөн муудсан бол сав бөглөө онгойлгоч, тусгай аяга тавга зэрэг төрөл бүрийн хоол идэхэд зориулагдсан хэрэгслүүдийг хэрэглэж болно. Хүрээтэй тавагны иж бүрдэл л гэхэд асгаж цутгана гэж айлгүйгээр хоолоо идэх боломжийг олгох юм.

Чихрийн шижинтэй болсон эсвэл болсон байж магадгүй үед заавал хийх ёстой шинжилгээнүүд

Чихрийн шижинтэй болсон эсвэл болсон байж магадгүй үед заавал хийх ёстой шинжилгээнүүд

Сүүлийн жилүүдэд манай улсад чихрийн шижин буюу хар яриагаар сахарын өвчин гэгддэг эмгэгийг тохиолдлын тоо огцом нэмэгдсэн. Үүнийг дагаад чихрийн шижин эмгэгийг дагасан олон луйвар гарах болов. Зарим хүн хүнийг сахарын өвчтэй байна гэх, зарим өвдөөгүй байна гэх. Зарим нь бүр эмчилгээ нь гарч ирээгүй байгаа чихрийн шижин өвчнийг эдгээнэ гэж өвдөж зовсон хүмүүсээс таван цаас саах юм. Иймд юуны өмнө энэ таагүй эмгэгийг туссан эсэхийг эхлээд баттайгаар тодорхойлох хэрэгтэй.

Чихрийн шижинтэй гэдэг нь батлагдсан тохиолдол энэ эмгэг нь одоохондоо эмчлэгдэхгүй ч гэлээ гам сахиж чадвал хүн огт өвдөөгүй мэт олон арван жилийн турш амьдралын чанараа алдалгүйгээр бүрэн дүүрэн амьдралаар амьдраад байх боломжтой гэдгийг тогтоож авах хэрэгтэй юм. Ингээд чихрийн шижин гэсэн эмгэгийг баталгаажуулж эсвэл үгүйсгэхийн тулд хийлгэх ёстой дараах шинжилгээг нас 35-аас дээш, ойрын төрлийн хүмүүсийн дотор чихрийн шижин буюу диабет -тай хүн байдаг, байсан, илүүдэл жинтэй, биеийн хөдөлгөөний идэвх муутай ажил эрхэлдэг, нүд ба бөөр, даралтын ямар нэг өөрчлөлттэй хүмүүс жилдээ нэг удаа бүгдийг биш юм гэхэд заримыг нь заавал хийлгэж байхад огт илүүдэхгүй. Эмгэгтэй болсон гэдгээ хэдий чинээ эрт илрүүлнэ үү тэр чинээгээр гам сахих, лавшруулахгүй, хурцадуулахгүй байх арга хэмжээг авах боломж өндөр болж, амьдралын чанарыг алдалгүй үргэлжлүүлэн хэвийн аж төрөх боломж өндөр болно гэдгийг санаарай.

1.Өлөн элгэн дээрээ цусан дахь глюкозын хэмжээг тодорхойлох. Өглөөд сэрсэн даруйд тодорхойлно. Шинжилгээ өгөхөөс өмнө 8-10 цаг өнгөрсөн байх ёстой. Хэвийн үедп цусан дах сахарын төвшин
- өндөгний цуснаас авсан үед 3,3-5,5 ммоль/л, (капилляр буюу хялгасан судасны цус);
-хураагуур судас буюу венийн судаснаас авсан тохиолдолд 3,3-6,1 ммоль/л, (плазм).

2. Ингээд ямар тохиолдолд чихрийн шижинтэй болсон гэж ярьж эхэлдэг вэ гэсэн асуулт гарах нь зүйн хэрэг. Хүний цусан дахь сахарын хэмжээ нь хоногийн туршид хоол, сэтгэл хөдлөл, биеийн идэвх гэх мэт маш олон хүчин зүйлсийн нөлөөгөөр байнга өөрчлөгдөж байдаг. Ингэхдээ хэвийн гэж тогтоогдсон хэмжээнд л хэлбэлзэж байх ёстой. Тухайлбал, хоол идсэнээс хоёр цагийн дараа цусан дахь сахарын хэмжээ өндөг болон хураагуур судаснаас авч үзэхэд ялгаагүй 7,8 ммоль/л байх ёстой.
Харин дараах үзүүлэлт гарвал чихрийн шижин үүссэн байж болзошгүй гэж үзнэ, үүнд:
- Өлөн элгэн дээрээ өндөгнөөс авсан цусан дахь сахарын төвшин 6,1 ммоль/л хэмжээнээс их, судаснаас асан цусан дахь сахарын хэмжээ 7,0 хэмжээнээс өндөр;
-Хоол идсэнээс хоёр цагийн дараа өндөг ба судаснаас авсан цусан дахь сахарын хэмжээ 11,1 ммоль/л хэмжээнээс өндөр байх;
- Хоногт дурын үед цусан дахь сахарын хэмжээг тодорхойлоход 11,1 ммоль/л хэмжээнээс өндөр байх.

3. Глюкожсон гемоглобин. Энэ үзүүлэлт нь сүүлийн гурван сар буюу 90-120 хоногийн дотор хүний цусан дахь нүүрсусны агуулгын төвшнийг тусган харуулдаг. Чихрийн шижин эмгэгтэй хүн энэ шинжилгээг гурван сар тутамд өглөөд, өлөн элгэн дээрээ судасны цуснаас өгч шалгуулж байх ёстой.

4. Фруктозамин. Энэхүү глюкожсон уургийн хэмжээ нь сүүлийн 2-3 долоо хоногийн дотор цусан дахь глюкозын хэмжээ ямарх байгааг харуулдаг.

5.Цусны ерөнхий шинжилгээ. Хүний биеийн ерөнхий төлөв байдлыг илтгэн харуулдаг болохоор нэн чухал шинжилгээ юм. Шинжилгээг эмчлэгч эмчийн заалтаар өндөгний цуснаас авч хийнэ. Өглөөд, өлөн элгэн дээрээ хийх нь хамгийн зохистой гэж үзнэ.

6. Цусны биохимийн шинжилгээ. Үүнд наандаж липидийн хэсэг (ерөнхий холестерин, триглицеридүүд, ЛПВП, ЛПНП орсон байх ёстой), ерөнхий уураг, уургийн фракцууд, мочевин, креатинин, АЛТ, АСТ орсон байх ёстой. Харьцангуй ойрхон хугацаанд өгч байх хэрэгтэй. Үзүүлэлт хоорондын өөрчлөлтийн дагуу эмч бие махбодид явагдаж байгаа эмгэг үйл явцыг хамгийн анхан шатны үед нь илрүүлэх боломжтой юм. Судаснаас өглөө, өлөн элгэн дээр өгнө.

7. Шээсний ерөнхий шинжилгээ. Зургаан сард нэг удаа эсвэл эмчлэгч эмчийн заалтаар түүнээс ч илүү давтамжтайгаар өгнө. Чихрийн шижингийн үед бөөрний талаас ямар нэг өөрчлөлт гарсан эсэхийг цаг алдалгүй илрүүлэх боломж олгодог.

8. Шээсэн дэх микроальбумин. Зургаан сард нэг удаа хоногийн шээсэн дэх агуулгыг тодорхойлно. Чихрийн шижингийн гаралтай нефропатийг эрт үед илрүүлэх зорилгоор хийдэг. Энэ эмгэгийн үед бөөрний үйл ажиллагаа алдагдан уураг шээсэнд байж болох хэмжээнээс илүүгээр илэрдэг.

9. Бөөрний эхо. Шээсний ерөнхий шинжилгээ, хоногийн шээсэнд микроальбумин илэрсэн тохиолдолд гол төлөв энэ шинжилгээг давхар хийлгэх заалт өгдөг. Бөөрөнд чихрийн шижингийн нефропати эсвэл өөр ямар нэг эмгэг өөрчлөлт гарсан эсэхийг тогтоох, урьдчилан сэргийлэхэд заавал хийгдэх ёстой шинжилгээ.

10. Нүдний угийг нүдний эмчээр дурандуулах. Нүдний хараа муудсан зовиур илэрсэн тохиолдолд энэ үзлэгийг зургаан сар тутамт нэг удаа, үгүй бол жилдээ нэг удаа заавал хийлгэнэ. Чихрийн шижингийн гаралтай ретинопати нэртэй эмгэг үүсэх, үүссэн тохиолдолд ужигран хүндрэхээс сэргийлэх үүднээс энэ шинжилгээг заавал хийнэ.

11. Зүрхний цахилгаан бичлэг. Электрокардиограмм (ЭКГ). Зүрх судасны эмгэг үүсэх, үүссэн тохиолдолд ужигран хүндрэхээс урьдчилан сэргийлэх үүднээс энэ шинжилгээг заавал хийнэ. Учир нь чихрийн шижин өвчний үед цусан дах сахарын төвшин өндөр тогтмол өндөр байснаас үүдэн зүрхний булчингийн элдэв эмгэг үүсэх эрсдэл өндөр байдаг.

12. Хөл ба гарын хураагуур болон тараагуур судасны хэт авиан допплерографи. Энэ шинжилгээ нь өнгөц ба гүнд явж байгаа хураагуур судасны бөглөрөлт буюу тромбозыг богино хугацаанд өндөр магадлалтайгаар тодорхойлох боломж олгодог. Хар үгээр бол харвахаас урьдчилан сэргийлэх боломжийг олгодог.

Энэ мэтээр цусан дахь сахарын төвшнийг тогтмол хянах, эмчлэгч эмчийн заалтыг тогтмол бөгөөд тууштай дагаж, хоолны дэглэм сахих, биеийн жинг хянах, биеийн хүчний ачааллыг зөв тохируулснаар чихрийн шижин буюу сахарын өвчин нэртэй эмгэг туссан ч эрүүл хүнээс огт дутахааргүй амьдралаар амьдрах боломжтой байдаг.


Нярай хүүхэд яагаад шарладаг вэ?

Насанд хүрсэн хүний цусны улаан эс (эд эсэд хүчилтөрөгч зөөвөрлөх үндсэн үүрэгтэй) ойролцоогоор 120 хоног амьдардаг. Улаан эс хөгширч гадна бүрхүүл нь эвдэрч гэмтэхэд дэлүү тэдгээрийг таньж цуснаас шүүнэ. Дэлүүнд задарсан улаан эснээс билирубин хэмээх шар өнгөтэй, хортой бодис чөлөөлөгдөх бөгөөд энэ бодис цусаар элгэнд очиж тэндээ хоргүйжүүлэгдэн улмаар баасаар биеэс зайлуулагдана. Яг үүнтэй зэрэгцэн ясны хэмэнд шинэ улаан эс тасралтгүй (1 секундэд 2 сая) боловсорч байдаг.

Ураг байх үед ч түүний улаан эсийн задрал явагдана. Харин ургийн билирубиныг эхийн элэг хоргүйжүүлж гадагшлуулж байдаг.

Ураг өөрийн уушгиар амьсгалдаггүй, эхийн цусны хүчилтөрөгчөөр хангагдаж байдаг тул насанд хүрэгсэдийг бодвол илүү олон улаан эстэй төдийгүй улаан эс нь илүү том хэмжээтэй байдаг. Түүнчлэн нярай хүүхдийн улаан эсийн амьдрах хугацаа богино буюу 70-90 хоног байна. Хүүхэд төрмөгц эдгээр улаан эсүүд задрахад билирубин ихээр ялгарна. Гэтэл нярай хүүхдийн элэг энэхүү билирубиныг бүгдийг хоргүйжүүлэх хэмжээнд гүйцэт хөгжөөгүй байдаг тул цусан дахь хэмжээ нь ихэсч арьс, салст, нүдний цагааныг шар өнгөөр будна. Ойролцоогоор 2 долоо хоногийн дараа улаан эсийн задрал багасч элэгний хоргүйжүүлэх үйл ажиллагаа хавьгүй сайжирч шарлалт арилдаг.

Гүйцэт төрсөн нярайн 50-60%, дутуу төрсөн нярайн 80%-д шарлалт явагддаг. Өөрөөр хэлбэл дийлэнх нярай хүүхдийн хувьд шарлалт ямар ч аюулгүй, ямар нэг эмчилгээгүй өөрөө арилдаг гэсэн үг. Гэвч ховор тохиолдолд цусан дахь билирубины хэмжээ хэт ихсэх нь хүүхдийн уураг тархийг эргэшгүйгээр гэмтээх аюултай. Шарлалттай хүүхэд унтаарч сул унжгар байх, хөхөө хөхөх чадваргүй болох, бөөлжих, сэрэхгүй байнга унтах эсвэл байнга чангаар бахирч уйлах шинж илэрвэл эмчид яаралтай хандах хэрэгтэй. Цаг хугацаа алдаж өвчин даамжрах тохиолдолд булчин чангарч нумрах, татах шинжүүд илэрч болзошгүй бөгөөд цаашид оюуны хомсдол, саа саажилт, дүлийрэх, сохрох ч эрсдэлтэй. Азаар өнөөдөр энэхүү хүнд эмгэгийг урьдчилан сэргийлэх бүрэн боломж анагаах ухаанд байна.

Физиологийн шарлалтаас гадна эх нь чихрийн шижинтэй, эх хүүхдийн цусны үл тохироо, урд төрөлтийн хүүхдүүд шарлалттай байсан, тархинд цус харвасан эсвэл хуйхан дор цус хурсан (кефалогематом), ургийн халдвартай хүүхдэд шарлалт илүү хүнд явагддаг. Түүнчлэн элэг, цөсний гаж хөгжилтэй хүүхэд шарлалттай байх ба энэ үед баас нь цагаан, шээс нь өтгөн гарах тул эмчид яаралтай хандах хэрэгтэй.

Харин хөхний сүүний шарлалт нь ихээхэн ховор буюу 200 хүүхдэд ойролцоогоор 1 тохиолдох бөгөөд ямар нэг эмчилгээ шаарддаггүй хөнгөн явцтай тул хөхөөр хооллохыг зогсоох шалтгаан болох ёсгүй. Иймд ямар ч шалтгаантай байлаа шарлалттай хүүхдийг үргэлжлүүлэн хөхүүлэх ёстой. Харин ч хөхөө аль болох ойрхон, удаан хөхүүлэх нь нярайн аливаа шарлалтын үндсэн эмчилгээ гэж ойлгох хэрэгтэй.
Хүүхдийн нас хэдий чинээ бага байна төдий чинээ уураг тархи нь эмзэг учир бага билирубинд тархи нь гэмтдэг. Иймд амьдралын эхний 2-3 долоо хоног, ялангуяа эхний хэд хоног тархи гэмтэх аюултай. Харин хүүхдийн тархи өдөр өдрөөр билирубинд тэсвэртэй болох тул гүйцэт төрсөн бол 2 долоо хоног, дутуу төрсөн бол 3 долоо хоногоос цааш шарлалтанд эмчилгээ шаардагдах нь туйлын ховор. Өөрөөр хэлбэл манайхны ойлгодог шиг шарлалт удах нь аюултай гэхээсээ илүү хүүхдийн нас бага тусам аюултай гэдгийг сайтар ойлговол зохино.

Хүнд биш шарлалын үед хамгийн чухал зүйл бол аль болох ойр ойрхон удаан хөхүүлэх явдал гэдгийг дээр дурдсан. Хөхөө сайн хөхөж байгаа, жингээ зохих ёсоор нэмж байгаа шарлалттай хүүхдэд ус уулгах, судсаар шингэн сэлбэх шаардлагагүй, эдгээр нь шарлалтыг бууруулах ямар нэг үр нөлөөгүй болохыг анхаараарай. Нярайн шарлалтын үед амаар болоод судсаар шингэн сэлбэхийг АНУ-д хориглоод яг 10 жил өнгөрч байна. Харин төрөх үеийн жингийнхээ 10% түүнээс ихийг алдсан, усгүйжлийн шинж илэрч байгаа бол энэ эмчилгээг хийх заалттай.

Хүнд шарлалтын хамгийн үр дүнтэй эмчилгээ нь фото шарлага болно. Харин манайд өргөнөөр хэрэглэж буй Лив-52, урсофалк/урдестон, идэвхижүүлсэн нүүрс/карболен, карсил, магний сульфат зэрэг нь нярайн шарлалтыг бууруулдаггүй бөгөөд зарим бэлдмэлийн аюулгүй эсэх нь анагаах ухаанд эргэлзээтэй байгаа тул өндөр хөгжилтэй орнуудад энэхүү эмгэгийн эмчилгээнд хэрэглэдэггүйг анхааруулж байна.




 



Make a free website with Yola